Олон улсын эрчим хүчний агентлагийн ахлах шинжээч Хайми Бахар саяхан хэлэхдээ "Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч орон болж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал нь урьд өмнө байгаагүй хурдацтай нэмэгдэж байна. Энэ нь Хятад улсад ашигтай төдийгүй дэлхий дахинд ашигтай юм" гэлээ.
Бахар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ "Хятад бол нарны гэрэл цахилгаан модулийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж, дэлхийн модулийн 80 орчим хувийг үйлдвэрлэдэг. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд нарны модулийн үнийг 80 гаруй хувиар бууруулж, дэлхийн улс орнуудад нарны фото цахилгаан станцыг өргөжүүлэхэд тусалсан юм.
Дэлхийн бусад бүс нутагт фотоволтайк модулийг үйлдвэрлэх зардал Хятадаас хамаагүй өндөр байна. 2023 онд АНУ-д полициликон фотоволтайк модулийг үйлдвэрлэх зардал Хятадаас 30 хувиар илүү байх тооцоо гарчээ. Энэтхэгт үйлдвэрлэлийн зардал Хятадаас 10 хувь байгаа бол ЕХ-нд Хятадаас 60 хувь илүү байна" гэв.
Олон улсын эрчим хүчний агентлагаас 11-ний өдөр нийтэлсэн "Сэргээгдэх эрчим хүч 2023" жилийн зах зээлийн тайланд: 2023 онд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний шинэ суурилагдсан хүчин чадал өмнөх оныхоос 50 хувиар нэмэгдэж, шинээр суурилуулсан хүчин чадал 510 ГВт-д хүрч, үүний 3/4-ийг нарны фото цахилгаан эрчим хүч эзэлнэ. Хятадын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын өсөлт 2023 онд дэлхийд тэргүүлсэн бол Хятадын шинээр суурилуулсан салхины эрчим хүчний хүчин чадал өмнөх оныхоос 66 хувиар нэмэгджээ. Өнгөрсөн жил Хятадад шинээр суурилуулсан нарны фотоволтайк хүчин чадал нь өмнөх оны дэлхийн хэмжээнд шинээр суурилуулсан нарны фотовольтайк хүчин чадалтай тэнцэж байв.
