
10 сарын 12-ны үдээс хойш 2014 оны Хятад улсын эмэгтэй боксийн аварга шалгаруулах тэмцээн Бугат хотод эхлэв. Гуандун , Ляонин, Сичуан , Шаньдун , Бээжин зэрэг Хятад улсын муж, хот, өөртөө засах орны 29 газрын нийт 75 тамирчин энэ удаагийн тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Энэ тэмцээнд Өвөр Монголоос 11 тамирчин оролцоно. Таван өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд 48 килограмм, 54 килограмм, 64 килограмм, 75 килограмм зэрэг 10 жинд хуваагдан Хятад улсын аваргын төлөө өрсөлдөнө.

Энэ удаагийн тэмцээнээс ирэх сарын 17-ны өдөр Солонгос улсад болох дэлхийн эмэгтэй боксийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид тодорно. Өвөр Монголын эмэгтэй боксын дасгалжуулагч тамирчиддаа маш их итгэл хүлээлгэж байгаа бөгөөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын төлөө мэрийж байгаа юм байна.
