solongonews
БНХАУ-ын пара спортын X наадам нээгдэв
2019-08-26 15:17
БНХАУ-ын пара спортын X наадам нээгдэв

    БНХАУ-ын пара спортын X наадам, тусгай олимпын VII наадам 25-нд Тяньжин хотноо нээлтээ хийжээ. Пара наадам, тусгай олимпын наадмыг ийнхүү анх удаагаа нэг хотод зохион явууллаа.

    Хятадын пара спортын X наадам, тусгай олимпын VII наадамд спортын 43 их төрлийн 45 зүйлийн тэмцээн багтаж, нийт 6121 тамирчин оролцоно. Өнөөдрийн байдлаар 25 төрлийн тэмцээн дуусаад байгаа бөгөөд 20 төрлийн тэмцээнийг наадмын үеэр зохион байгуулж, бүх Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот, мөн Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын бригад, Хонконг, Макаогийн онцгой бүсийн 34 баг төлөөлөгчид оролцоно. Наадмын хамгийн залуу тамирчин 8 настай Жан Зигүй бөгөөд, тэрээр тусгай олимпын бөмбөг шидэлтийн тэмцээнд оролцох юм. Хамгийн ахмад нь 70 настай Ү Минфэй, тэрээр Шанхай хотын пара төлөөлөгчдийн өмнөөс ширээний теннисийн тэмцээнд оролцоно.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл