solongonews
Хятад улс үзэсгэлэнтэй арлын жагсаалтад гаргажээ
2023-06-09 17:05
Хятад улс үзэсгэлэнтэй арлын жагсаалтад гаргажээ

Байгалийн нөөц баялгийн яамнаас Хятад улсын “Үзэсгэлэнтэй арал" жагсаалт гаргаж, Ляонин мужийн Дачаншань, Шяочаншань арал, Шаньдун мужийн Наньчаншань, Бэйчаншань арал, Жянсу мужийн Ляньдао, Шанхай хотын Чунмин зэрэг 33 арлыг энэ жагсаалтад оруулжээ.

Хятад улсад 11 мянга гаруй далайн арал байгаагаас үүний 480 гаруй аралд хүн амьдардаг. Ихэнх арал жижиг бөгөөд экологийн систем буурай тул эвдэгдвэл нөхөн сэргэхэд хүндрэлтэй байдаг. Далайн арлын бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн байдал, загвар нь эх газраас өөр, бүс нутгийн эдийн засгийн хөгжил нь тэнцвэргүй, сул хөгжсөн байдаг. Далайн арлын экологи хамгаалалтыг чангатгах, эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг нэмэгдүүлэх, “хүн, арал эвсэн зохицсон” тогтвортой хөгжлийн замыг эрэлхийлэх нь чухал бөгөөд тулгамдсан асуудал болж байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл