Өнөөдрийн Хөххотод янз бүрийн давуу тал,боломжууд уялдан, янз бүрийн таатай хүчин зүйлс хурдтай нэмэгдэж ,энэ бизнесийн орчныг оновчтой болгох нь өндөр чанартай хөгжлийн тэргүүлэх зорилт болоно гэж хэлсэн байна .
Хөххот нь ӨМӨЗО-ы төв бөгөөд “Нэг бүс нэг зам”, “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”-ын чухал тулгуур цэг мөртөө Хятадын умартад нээлтэй чухал гүүр болж байгаа,мөн Төрийн зөвлөлөөс баталсан бүс нутгийн төв хот болох юм. Шыжяжуанаас бусад нийслэлээс хамгийн ойр байрлах мужийн төв хот бөгөөд Зүүн хойд,Хуабэй,Баруун хойдыг холбосон чухал зангилаа юм. Бээжин-Хөххотын хурдны галт тэрэг нээгдсэнээр Хөххот Бээжин-Тяньжин-Хэбэй мужийн “2 цагийн эдийн засагийн тойрог”-д орлоо. Хэ Хайдүн хурлын үеэр бизнес эрхлэгчдэд Хөххотын бизнесийн орчны үйлчилгээ,бодлого,үр ашиг гэх мэт өөр өөр хэмжигдэхүүнүүдийн тасралтгүй оновчтой өөрчлөлтийг тайлбарлав.
Тэрээр Хөххотод хотын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг нэвтрүүлж, бусад газарт байдаг бодлогыг Хөххотод гэсэн ч хэрэгжүүлж “Маш сайн бодлого”хэрэгжүүлэх болно гэжээ. Нэмж дурдахад үндэсний нэгдүгээр зэрэглэлийн практик туршлагыг цогцоор нь харьцуулах талаар ярихдаа Хэ Хайдүн аж ахуйн нэгжийн бүртгэл,байгууламжийн хугацаа,газар хангамж,төслийн барилга угсралт,сантехник,цахилгаан,халаалт,угсралтын ажлын хугацааг багасгахын тулд Хөххот бүх хүчээрээ чармайн цаашид ажлын үр ашгийг дээшлүүлж, “Өндөр үр ашигтай” байдлыг хангах болно. Эцэст нь Хөххотод бизнес эрхлэгчдэд анхаарлаа төвлүүлэх,өөртөө итгэлтэйгээр хөрөнгө оруулалт хийх, оюун санааны хувьд тайван хөгжих боломжийг үнэхээр олгоно.
