2012 Юаний дээд нийслэлийн буурь
2012 онд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Дэлхийн өвийн комиссын 36-р хурлаар соёлын өвд бүртгүүлэхээр өргөдөл дэвшүүлсэн Хятадын Юаний дээд нийслэлийн буурийг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авахыг зөвшөөрсөн байна.
Юаний дээд нийслэлийн буурь ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн нутаг дэвсгэрт байрладаг. Юаний дээд нийслэлийн буурь нь хотын буурь (Ордон, Эзэн хааны хот, Гадна хот) болон хотын хэрмийн гаднах гудамж, хотын үерийн хяналтын суваг зэргээс бүрдэнэ. Энэ нь Юань гүрний "Зуны нийслэл"-ийн ерөнхий хэв маяг, барилгын ерөнхий шинж чанарыг бүрэн харуулж байгаа бөгөөд Хятадын Юань гүрний үеийн нийслэл хотуудын цувралд бүтээгдсэн хамгийн эртний, хамгийн урт хугацааны, өвөрмөц загвартай хамгийн сайн хадгалагдсан газар юм.
2012 Чэньжянгийн чулуужсан газар
2012 онд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Дэлхийн өвийн комиссын 36-р хурлаар Хятадын Чэньжянгийн чулуужсан газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бичиж, Хятадын чулуужсан байгалийн өвийг нэгээр нэмжээ.
Юньнань мужийн Юйши хотын Чэньжян шяньд орших Чэньжянгийн чулуужсан газар нь 530 сая жилийн тэртээх бөгөөд 1984 онд олджээ. "ХХ зууны хамгийн гайхалтай палеонтологийн олдворуудын нэг" хэмээн нэрлэгддэг. Чэньжянгийн чулуужсан газар нь Камбрианы эхэн үеийн амь насны хувьсалтын түүхэн баримт. Үүний зэрэгцээ Камбрианы эхэн үеийн тэнгисийн биом, экологийн системийг бүрэн харуулсан бөгөөд энэ нь Камбрианы эхэн үеийн биомын бүтцийг ойлгох цонх юм.
2013 Шиньжяны Тэнгэр уул
2013 онд Дэлхийн өвийн комиссын 37-р хурлаар соёлын өвд бүртгүүлэхээр өргөдөл дэвшүүлсэн Хятадын Шиньжяны Тэнгэр уулыг Дэлхийн өвийн жагсаалтад бичсэн байна. Энэ удаагийн зарласан Шиньжяны Тэнгэр уулын дэлхийн байгалийн дурсгалт газар нь Богд, Баянбулаг, Төмөр, Каражун-Курденин зэрэг бүс нутгаас бүрдэнэ. Тэнгэр уул нь Төв Азийн төв хэсэгт, далайгаас хол, өргөн уудам цөлөөр хүрээлэгдсэн, дэлхийн хамгийн том төлөөлөл бүхий байгалийн үзэсгэлэнт газар нутгийг харуулна. Энэ уул нь байгалийн эрс тэс уур амьсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой.
2013 Улаан мөрний Хани шаталсан тарианы соёл байгалийн үзэсгэлэнт газар
2013 онд Дэлхийн өвийн комиссын 37-р хурлаар Хятад улсын Улаан мөрний Хани шаталсан тарианы соёл байгалийн үзэсгэлэнт газрыг Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байна.
Улаан мөрний Хани шаталсан тарианы соёл байгалийн үзэсгэлэнт газрын ой, усны систем, шаталсан тариа, тосгодын "Дөрвөн элементийн изоморфизм" тогтолцоо нь онцгой үнэ цэнэтэй бөгөөд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, ус хангамжийн нарийн систем нь төгс тусгагдаж, мөн урт удаан хугацаанд бий болсон нийгэм, эдийн засаг, шашны өвөрмөц системээр хүчирхэгжиж, хүн ба байгаль хоорондын харилцааны чухал хэв маягийг онцлон харуулж байна.
2014 Их татмал гол
2014 онд Дэлхийн өвийн комиссын 38-р хурлаар соёлын өвд бүртгүүлэхээр өргөдөл дэвшүүлсэн Хятадын Их татмал голыг Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор оруулсан байна.
Их татмал гол дэлхийн өв нь 8 мужийн 27 хотод тархсан бөгөөд 31 бие даасан өвийн бүсээс бүрддэг. Их татмал гол дэлхийн өвд Хятадын Их татмал голын 27 хэсэг, татмал голын гидравлик үлдэгдэл, татмал голын харьяа үлдэгдэл, татмал голын холбоотой 58 өвүүд багтдаг. Эдгээр өв нь түүхэн үйл явдал, голын навигацийн байгалийн үзэсгэлэн, усны менежментийн технологи болон татмал голын холбоотой хот суурин газар, түүхэн газрууд, соёлын уламжлалыг хамардаг.
2014 Торгоны зам: Чан-Ань-Тэнгэр уулын коридорын зам тээврийн сүлжээ
2014 онд Хятад, Казахстан, Киргиз улс хамтран "Торгоны зам: Чан-Ань-Тэнгэр уулын коридорын зам тээврийн сүлжээ”-г Дэлхийн өвийн жагсаалтад бичихээр зарлажээ.
"Торгоны зам: Чан-Ань-Тэнгэр уулын коридорын зам тээврийн сүлжээ" нь 5000 орчим километр үргэлжилдэг. Үүнд төв хот суурины буурь, худалдааны төвлөрсөн буурь, тээвэр, хамгаалалтын буурь, шашны буурь болон хэлхэлдсэн буурь зэрэг таван төрлийн төлөөлөл болох нийт 33 буурь бий. Хятадын хилд нийт 22 археологийн газар, эртний барилга нь байрлах ба Казахстан, Киргизийн хилд тус тус 8 болон 3 буурь бий.
2015 Tusi буурь
2015 онд Дэлхийн өвийн комиссын 39-р хурлаар Хятадын Tusi буурь дэлхийн өвийн жагсаалтад бичигджээ.
Tusi буурь нь Хятадын баруун өмнөд хэсгийн уулархаг нутагт орших бөгөөд омгийн хэд хэдэн нутаг дэвсгэрийг багтаасан. Тус газар нь XIII зуунаас XX зууны эхэн хүртэлх баруун өмнөд хэсгийн уулархаг нутгуудад үндэсний цөөнхийн бүс нутгийг удирдах эртний Хятадын улс төрийн тогтолцоог тусгасан байдаг. Tusi буурийн цуврал газрууд нь үндэсний соёлын олон янз байдлыг өвлөн хамгаалахад эртний Хятадын олон үндэстний нэгдмэл орны хувьд онцгой ач холбогдолтойг гэрчилдэг.
2016 Зөжян Хуашань уулын хадны зургийн соёл байгалийн үзэсгэлэнт газар
2016 онд Турк улсын Истанбул хотод болсон Дэлхийн өвийн комиссын 40-р хурлаар Хятад улсын нэр дэвшүүлсэн Зөжян Хуашань хадны зургийн соёл байгалийн үзэсгэлэнт газрыг Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байна.
Зөжян Хуашань хадны зургийн соёл байгалийн үзэсгэлэнт газар нь Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засаг орны Чүнзө хотын Нинмин шянь, Лүнгжөү шянь, Жянжөү шянь, Фусүй шяний нутгийг хамарч, хадны зураг өргөн тархалт бүхий хамгийн төлөөлөгч соёлын гурван бүсээс бүрддэг. Үүнд хадны зургийн 38 цэг (нийт 107 хадны зураг, 3816 дүрс зураг), хадны зурагтай уул, 105 километр орчим Зөжян, Минжян голын хэсгүүд багтдаг.
2016 Хубэйн Шэн Нүнжя
2016 онд Турк улсын Истанбул хотод болсон Дэлхийн өвийн комиссын 40-р хурлаар Хятад улсын Хубэйн Шэн Нүнжяг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэв.
Шэн Нүнжя байгалийн нөөц газарт дэд халуун бүсийн ойн бүрэн бүтэн экосистем, биологийн баялаг төрөл зүйл бий. 1990 онд Шэн Нүнжя ЮНЕСКО-гийн Биосферийн нөөцийн дэлхийн сүлжээнд нэгдэж, 2013 онд ЮНЕСКО-гийн Глобал Геопаркс сүлжээний жагсаалтад бичигдсэн байна. Дэлхийн өвийн комисс Шэн Нүнжя нь дэлхийн хамгийн бүрэн хэмжээний босоо байгалийн бүстэй бөгөөд биологийн төрөл зүйл нь Дэлхийн өвийн жагсаалтын хоосон зайг нөхсөн гэж үздэг.
2017 Хөхнуурын Хөхшил
2017 онд Польшийн Краков хотноо болсон Дэлхийн өвийн комиссын 41-р хурал дээр Дэлхийн өвийн жагсаалтад Хөхнуурын Хөхшил бичигдсэн байна.
Хөхшил нь Хөхнуур-Төвөдийн өндөрлөгийн төв хэсэгт, дунджаар 4500 метрээс дээш өндөрт оршдог. Хөхшилийг дэлхийн өвд бүртгүүлэх ажил 2014 оны сүүлээр албан ёсоор эхэлсэн бөгөөд нийт 6 сая орчим га талбайг хамарсан байна. Хятадын гурван мөрний эх авсан газраас Хөхшил хүртэлх Төвөд бөхөнгийн нүүдлийн бүрэн маршрутыг хамгийн сайн хамгаалж үлдээсэн бөгөөд Төвөд бөхөн энд ямар ч аюулгүй нүүдэллэж болно.
2017 он Гү Ланюй: Түүхэн олон улсын нийгэм дүүрэг
2017 онд Польшийн Краков хотноо болсон Дэлхийн өвийн комиссын 41-р хурал дээр Хятадын Фүжянь мужийн Шямэн хотын Гү Ланюй: Түүхэн олон улсын нийгэм дүүргийг дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байна.
Гү Ланюй арал нь Жиү Лүнжян мөрний аманд байрладаг. Уг өв нь нутгийн болон олон улсын архитектурын хэв маягийн түүхэн барилга, байгалийн үзэсгэлэнт газар, түүхэн зам, түүхэн цэцэрлэг зэрэг 931 хэсгээс бүрдсэн орчин үеийн нийгэм дүүрэг болно.
2018 Ван Жин Шан уул
2018 онд Бахрейн улсын Манама хотноо болсон Дэлхийн өвийн комиссын 42-р хурлаар Хятад улс Ван Жин Шан уулыг дэлхийн өвийн жагсаалтад нэр дэвшүүлж оруулсан билээ.
Ван Жин Шан уул нь 402.75 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарч, эртний, ховор, аюулд өртсөн, онцгой төрөл зүйлийг хадгалж, 4395 ургамлын төрөл зүйл, 2767 амьтны төрөл зүйлтэй бөгөөд энэ нь дорнын децидуаль ойн биологийн бүсэд хамгийн олон төрөл зүйлээр баялаг цэгүүдийн нэг болж байна.
2019 Хятадын Бө Хай тэнгисийн нүүдлийн шувуудын амьдрах орчин (I үе шат)
2019 онд Азербайжаны нийслэл Баку хотноо болсон Дэлхийн өвийн комиссын 43-р хурлаар "Хятадын Бө Хай тэнгисийн нүүдлийн шувуудын амьдрах орчин (I үе шат)" дэлхийн өвийн жагсаалтад бичигдсэн байна.
Байгаль хамгаалах олон улсын холбооны мэдээлснээр Хятадын Бө Хай тэнгисийн нүүдлийн шувуудын амьдрах орчин нь дэлхийн хамгийн том хөндлөн далайн түрлэгийн хавтгай бөгөөд аюулд өртсөн хамгийн олон төрөл зүйл, аюул заналын хамгийн өндөр зэрэглэлтэй "Зүүн Ази-Австрали" олон улсын нүүдлийн шувуудын нүүдлийн замын төв хэсэг юм. Төслийн эхний үе шатад багтсан Жянсү мужийн Янчэн Бө Хай тэнгисийн чийглэг газарт 680 гаруй сээр нуруутан амьтны зүйл, 500 гаруй зүйлийн сээр нуруугүй амьтад багтаж, түүний дотор 415 зүйлийн шувууны төрөл байгаа нь дэлхийн олон сая нүүдлийн шувуудын амарч, өдлөн, өвөлждөг газар болжээ.
2019 Лянжү эртний хотын буурь
2019 онд Азербайжаны нийслэл Баку хотноо болсон Дэлхийн өвийн комиссын 43-р хурлаар Жэжян мужийн Ханжөү хотын "Лянжү эртний хотын буурь" нь дэлхийн өвийн жагсаалтад бичигдсэн байна.
Хятадын зүүн өмнөд далайн эргийн ойролцоох Хөхмөрөний гурвалжин хойгийн Лянжү эртний хотын буурь нь шинэ чулуун зэвсгийн сүүлч үеийн будаа тариалахыг дэмжсэн нэгдмэл итгэл үнэмшил бүхий бүс нутгийг харуулдаг. Тус буурь нь Яо шань буурийн бүс зэрэг дөрвөн хэсгээс бүрдэнэ.
2021 Чуаньжөү: Сүн, Юань Хятадын дэлхийн далайн худалдааны төв
2021 онд Хятадын Фүжянь мужийн Фужөү хотод болсон Дэлхийн өвийн комиссын 44-р хурлаар Хятадын "Чуаньжөү: Сүн, Юань Хятадын дэлхийн далайн худалдааны төв" дэлхийн өвийн жагсаалтад бичигдсэн байна.
Уг өв нь Сүн Юань Чуаньжөүгийн тэнгисийн бүс, нийгэм соёлын бүтэц, худалдааны бүтцийг харуулдаг. Өвийн бүрэлдэхүүн хэсгүүдийн цувралаар бүс нутгийн өндөр нэгдсэн бүтэц, гол удирдлага, тээвэр, үйлдвэрлэл, худалдаа, нийгэм соёлын хүчин зүйлсийг онцлон авч үзсэн.

Хаврын наранд Юаний дээд нийслэлийн буурь хээр талдаа сүрлэг харагдана
Зургийг: Пэн Юань

Чэньжянгийн чулуужсан газрын дэлхийн байгалийн музей
Зургийг: Чэнь Шиньбө

Дэлхийн өвд бүртгэгдсэн Хани шаталсан тариалангийн ургац хураалт 2022 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын дунд хүртэл явагдаж, тариаланчид уулын бэлээс орой хүртэл хураалт хийж байгаа нь
Зургийг: Жян Вэньяо

Хуашаны хадны зургийг сонирхохоор олон тооны жуулчид ирдэг
Зургийг: Хэ Хуавэнь

Гүйжөү дахь Фань Жиншаны Улсын байгалийн нөөц газар дахь амьтад дуранд ийнхүү буулаа /2022 оны 04 дүгээр сар/
Зургийг: Ли Хэ, Ян Вэньбин

Чуаньжөүгийн эртний хотын 7 хаалганы нэг болох Чао Тяньмэнь
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Сүн Вэйвэй
