solongonews
Дэнлүүний баярын үдэшлэг үндэсний соёлыг гайхуулна
2019-02-19 11:28
Дэнлүүний баярын үдэшлэг үндэсний соёлыг гайхуулна

    “2019 оны Дэнлүүний баярын үдэшлэг” 02 дугаар сарын 19-нд үзэгчтэйгээ золгоно. Энэхүү үдэшлэг ардын уламжлалт зан заншлыг харуулсан олон сайхан тоглолтоос бүрдсэн байна.
 Цагаан сарын шинийн 15-нд өлзийт боов идэх, дэнлүү үзэх, таавар таах зэрэг нь Дэнлүүний баярын уламжлалт заншил юм. Энэ жилийн үдэшлэгээр эдгээр уламжлалт зан заншлыг тайзнаа үзүүлж, биет бус соёлын өвийн залгамжлагчдыг урин оролцуулж, өлзийт боов, чихрэн хүүхэлдэй, гурилан хүүхэлдэй, цэцэгт дэнлүү зэрэг ардын уламжлалт соёлын өвийг бүтээх үйл явцыг харуулж, баярын уур амьсгалыг улам тодруулах болно.
 Энэхүү үдэшлэгээр Хятад улсын ахмад уран бүтээлчид болон залуу үеийн уран бүтээлчид хамтдаа дуу бүжиг, уран сайхны тоглолтоо сонирхуулах юм байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл