Саяхан Хэнань мужийн Жяозүө хотын хуучин байшинг сэргээн засах хамгийн том төсөл болох Жяозүө Жяньши гудамжны хуучин байшинг сэргээн засах төслийн эхний үе шат бүрэн хэрэгжиж дуусав.
Барилгын ажлыг хариуцаж байгаа Хятадын Төмөр замын 18 дугаар товчоо группын Бээжингийн компаний холбогдох албаны хүн:
- Оршин суугчдыг аль болох богино хугацаанд шинэ байшинд баталгаатай оруулахын тулд аюулгүй байдал, чанарыг тасралтгүй хянах нөхцөл байдалд үндсэн барилга байгууламжийг зургаа хоногт дунджаар нэг давхар, хамгийн хурдандаа тав хоногт нэг давхрыг барьж байна. Ирэх оны дундуур Жяозүө хотын Жяньши гудамжин дахь гэр хорооллын 30 гаруй оршин суугчид шинэ байшинд амьдрах болно. Төсөл хэрэгжиж дууссаны дараа 110 мянган оршин суугчдын амьдрах орчин бүрэн сайжирч, "Тайван амьдрах хүсэл мөрөөдөл" бодитоор биелэх болно гэж тэрээр хэлэв.
Хүмүүсийн ахуй амьдрал гэдэг жижиг зүйл биш, бүх зүйлтэй холбогдож байдаг. Орон сууцтай байна гэдэг хүмүүсийн хамгийн энгийн хүлээлт, хүсэл мөрөөдөл. "13 дугаар 5 жилийн төлөвлөгөө"-ний үеэр Хятадын баталгаат орон сууцны төслийн бүтээн байгуулалтын ажил тасралтгүй сайжирсаар байв. Хятад улсын хэмжээнд 2016 оноос 2019 оныг дуустал 21.57 сая хуучин байшинд засвар хийж, "13 дугаар 5 жилийн төлөвлөгөө"-нд тусгасан зорилт, даалгаврыг давуулан биелүүлжээ.
Бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулах нь Хятадын Коммунист Намын ард түмний эрх ашгийн төлөө тэмцэх анхны даалгаврыг агуулдаг. Ард түмнээр төв болгон иргэдийн амьжиргааг баталж, үр шимийг нь хүртсэн "13 дугаар 5 жилийн төлөвлөгөө"-ний үеэр Хятадын ард иргэдийн амьжиргааны аж ахуй улам бүр цэцэглэн хөгжиж, төрөл бүрийн амьжиргааны үзүүлэлтүүд сайжирсаар байв.
Энэ таван жил болиргэдийн амьжиргааг батлах, сайжруулахыг эхлэл, зорилго болгосон ер бусын таван жил юм.
Таван жилийн хугацаанд иргэдийн анхаарлын төв болж байсан боловсрол, хөдөлмөр эрхлэлт, орлого, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, хөгжил шинэчлэлийн үр өгөөж илүү их, илүү шударга, бодит үр шимийг ард түмэнд хүртээсэн.
2019 онд Хятадын оршин суугчдын дундаж наслалт 77.3 болж, 2015 оныхоос 0.96 жилээр нэмэгдсэн байдаг. Эрүүл мэндийн гол үзүүлэлтүүд нь ерөнхийдөө дунд болон өндөр орлоготой орнуудын жасгаалтад ордог. Хүн амын дундаж наслалт нэмэгдсэн нь "13 дугаар 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятадын анагаах ухаан, эрүүл мэндийн систем тасралтгүй сайжирч байгаагийн гэрч болсон байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд ар гэрийнх нь амьжиргааны түвшин доогуур 390 сая орчим сурагчдад тэтгэмж олгож, хөдөө орон нутгийн албан журмын боловсролын сургуулийн сурагчдын хоол хүнсийг сайжруулах хөтөлбөр нь хөдөө орон нутгийн 40 сая гаруй сурагчдыг хамарч, албан журмын боловсролын шатанд ар гэрийнхэнтэйгээ шилжин суурьшсан сурагчдын 85 хувь нь улсаас эрхэлсэн сургуульд суралцах, эсвэл засгийн газраас зэрэг олгох үйлчилгээнд хамрагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өсвөр үеийнхний элсэлтийн түвшин 93 хувьд хүрч, хөдөө орон нутаг, ядуу бүс нутгийн оюутнуудыг гол их, дээд сургуулиудад элсүүлэх тусгай төлөвлөгөөнд бараг 520 мянган оюутан элссэн. Улмаар нийгмийн эмзэг бүлгийн боловсрол эзэмших эрхийг илүү сайн баталж байна.
Гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, дутагдал, давуу болон сул талаа нөхсөн энэ таван жилд ололт амжилтаар дүүрэн байлаа.
Бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулах нь ард түмний хүндэтгэлийг хүлээн, түүхийн сорилтыг даван туулж, ард түмний хамгийн шууд бөгөөд бодит ашиг сонирхлыг ойлгож, ард түмэн юу бодож, тэдэнд юу шаардлагатай байгааг төлөвлөн, ард түмний амьжиргаанд илүү их ашиг тус хүртээн, амьжиргааны талаархи асуудлыг илүү ойлгох болно.
"13 дугаар 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятадын хөдөө орон нутгийн 50 сая гаруй ядуу иргэд туйлын ядуурлаас ангижирсан. Ядуурлын үзүүлэлт 2016 онд 4.5 хувь байсан бол 2019 онд 0.6 хувь болж буурсан бөгөөд бүс нутгийн нийт ядуурал үндсэндээ шийдэгдсэн байна.
Сүүлийн таван жилд Хятадын хот, хөдөөгийн амьжиргааны тэтгэмж жилд дунджаар 8.7 хувь ба 14 хувиар нэмэгдэж, тусгай тусламжийн төрөл бүрийн хөтөлбөрүүд гайхалтай үр дүнд хүрсэн. Жил бүр улс орон даяар 50 сая ядуу буурай иргэдэд амьжиргааны үндсэн тусламж үзүүлдэг. Давхардсан тоогоор 10 сая гаруй хүнд түр зуурын тусламж үзүүлдэг.
Хүмүүсийн өсөн нэмэгдэж буй сайн сайхан амьдралын хэрэгцээг тасралтгүй хангасан энэ таван жил бол аз жаргалаар дүүрэн таван жил байлаа.
"Хүмүүсийн амьжиргаа" гэсэн нэр томъёоны өргөтгөлийг тасралтгүй баяжуулан өргөжүүлж ирсэн нь ард иргэдийн хоол хүнс, хувцас хунар зэрэг үндсэн асуудлуудыг шийдээд зогсохгүй, ард иргэдийн сайн сайхан амьдралын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж, Хятадын хөгжлийн үр нөлөөг үнэлэх чухал шалгуур болж байна.
Татварын хөнгөлөлт, шимтгэлийг бууруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж, ард түмэнд үр өгөөжтэй байлгаж чадлаа. Нийгмийн шударга ёс, шударга ёсыг дэмжих зорилгоор орлогын хуваарилалтын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлсэн. Хөдөө аж ахуй, тариачид, бодлого зохицуулалтыг эрчимтэй бэхжүүлж, тариаланчдын орлого хурдтай өссөөр байна. Эдийн засгийн хөгжлийн үр дүн олон мянган өрх, ард түмэнд ашиг тусаа өгсөн.
2019 онд Хятад улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10 мянган ам.долларыг давж, дунд орлоготой орнуудын жагсаалд орсон байна.
Хөдөлмөр эрхлэлт нь эдийн засаг, нийгмийн ерөнхий хөгжилтэй холбоотой байдаг. 2016-2019 онд Хятад улс хот, суурин газруудад нийт 53.78 сая ажлын байр шинээр бий болгосон. Жил бүр хот суурин газарт 13 сая ажлын байр шинээр бий болсон.
100 сая иргэдийг суурьшуулах ажлыг хугацаанаас нь өмнө хийж, 100 гаруй сая хөдөө орон нутгийн иргэд сайн дурын үндсэн дээр хотын иргэн болж, бүртгэлтэй хүн амын хотжилтын түвшин 2013 онд 35.93 хувь байсан нь 2019 онд 44.38 хувь болж өссөн байна.
"13 дугаар 5 жилийн төлөвлөгөө" -г эргээд харахад "хүн төвтэй" гэсэн үзэл баримтлал Хятадын урагшлах алхам бүрт хэрэгжсэн. "14 дүгээр 5 жилийн төлөвлөгөө"-г тэсэн ядан хүлээж байгаа нь хүмүүсийн амьжиргааг батлах, сайжруулах нь урт удаан хугацааны ажил, тиймээс ч илүү аз жаргалтай, сайн сайхан эрин үеийг бичиглэх болно.
