solongonews
Өнгөрсөн сард дотоодын зах зээлд 1455000 шинэ автомашин худалдаалагджээ
2021-03-12 20:29
Өнгөрсөн сард дотоодын зах зээлд 1455000 шинэ автомашин худалдаалагджээ.

БНХАУ-д энэ оны хоёрдугаар сарын шинэ автомашины борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.6 дахин өссөн байна.

Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр өнгөрсөн сард дотоодын зах зээлд 1 455 000 шинэ автомашин худалдаалагджээ. Энэ нь цар тахлын улмаас борлуулалт буураад байсан өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.6 дахин өндөр үзүүлэлт болжээ.

Мөн энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш 11 сар дараалан өссөн дүнг үзүүлж буй нь энэ юм. Гэвч автомашин үйлдвэрлэлийн салбарынхан болгоомжилсон хэвээр байгаа бөгөөд гуравдугаар сарын үзүүлэлтүүдийг хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад сул байгаа тул борлуулалт сэргэх шатандаа байна гэж үзэж байна. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл