solongonews
Энэтхэгт эдийн засаг, худалдааны арга хэмжээнд оролцож байна
2018-03-25 20:45
Энэтхэгт эдийн засаг, худалдааны арга хэмжээнд оролцож байна

03-р сарын 23-наас 27-нд Хятадын Худалдааны яам Хятад, Энэтхэгийн  худалдаа солилцоог эрчимжүүлэн, аж ахуйн нэгжүүдийн ажил хэрэгч хамтын  ажиллагааг ахиулж, хоёр талын худалдааны тэнцвэртэй хөгжилд тус дөхөм үзүүлэх  зорилгоор Хятадын худалдааг дэмжих төлөөлөгчдийг зохион байгуулж, Энэтхэгт болж  буй эдийн засаг, худалдааны арга хэмжээнд оролцож байна.  Худалдааны төлөөлөгчид  нэхмэл, эм бэлдмэл, хөдөө аж ахуй, нефть хими, худалдааны салбарын аж ахуйн  нэгжүүдээс бүрджээ. 

Орон нутгийн цагаар 24-ний үдээс хойш Хятадын  ХЯ, Энэтхэгийн ХҮЯ хамтран Хятадын олон улсын импортын үзэсгэлэн худалдааны тусгай танилцуулах хурал, Хятад Энэтхэгийн худалдааны төсөлд гарын үсэг зурах ёслол зохион байгуулав. Хоёр талын засгийн газрын байгууллага, нийгэмлэг, аж ахуйн  нэгжийн төлөөллөөс бүрдсэн 120 гаруй хүн тус арга хэмжээнд оролцлоо. 

Хятадын талын мэдээлснээр сүүлийн жилүүдэд Хятад, Энэтхэгийн эдийн засаг, худалдааны харилцаа түргэн хөгжиж, ажил хэрэгч үр дүнд хүрэв. Хятад улс зах зээлийн нээлттэй байдлаа өргөжүүлж, Энэтхэг зэрэг дэлхийн улс орнуудтай хамт энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй хүртээмжтэй, харилцан ашигтай хамтдаа ашиг олох Торгоны замын үзэл баримтлалын дагуу хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа, хөгжилд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Энэтхэгийн аж ахуйн нэгжүүд Хятадын олон улсын импортын анхдугаар үзэсгэлэн худалдаанд оролцохыг дэмжиж байна гэжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл