
Хуан Жаню нь Шэнши мужийн Анькан хотын Ниншань шяний Баму тосгонд төрсөн бөгөөд залуу байхдаа хуруугаа гэмтээснээс хөдөлмөрийн чадвар нь хязгаарлагдмал байжээ. 2015 онд Хуан Жанюг ядуу өрх гэж тодорхойлсон. 2016 онд Хуан Жаню төрийн бодлогын дэмжлэгтэйгээр ядуурлыг бууруулах зээл авахаар өргөдөл гаргаж, хүнсний ногоо, зөгийн балны үйлдвэрлэлийг хөгжүүлж эхэлсэн. Тэр жилдээ ядуурлаасаа ангижран ядуурлыг бууруулах үлгэр жишээ болсон юм. 2017 онд Хуан Жаню ядуурлаас ангижирсны дараа шинэ амьдралаа эхлүүлсэн. 2018 онд хосууд дүүргийнхээ гутлын үйлдвэрт ажилд оржээ. Хөдөлмөрийн чадвар сайтай байдгийн ачаар Хуан Жаню 2019 онд үйлдвэрийн тасгийн эрхлэгчээр томилогдов. Хуан Жаню:
- Нам төрийн бодлого сайн учир хичээн ажиллахад л өөдөлж дэвжих болно! гэж байлаа.



