Хөххотод худалдагчгүй дэлгүүр нээгдэв
2019-01-04 14:42
ӨМӨЗО-ы төв Хөххотын галт тэрэгний Зүүн өртөөнд худалдагчгүй дэлгүүр саяхан нээлтээ хийжээ.

Галт тэрэгний буудлын тус дэлгүүр нь үйлчлүүлэгчдэд зориулсан ном унших хэсэг болон аяллын бараа бүтээгдэхүүн худалдах хэсгээс бүрдэнэ. Түүнчлэн худалдагчгүй автомат барааны лангуу, автомат тооцооны машин төхөөрөмжийг суурилуулжээ. Үйлчлүүлэгч өөрөө бараагаа худалдаж авахын зэрэгцээ QR кодыг уншуулан хүссэн зүйлээ авах боломжтой юм байна.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх
