solongonews
Дэлхийн маркийн үзэсгэлэн Ү Хань хотод болно
2019-02-25 21:12
Дэлхийн маркийн үзэсгэлэн 06-р сард Ү Хань хотод болно.

Дэлхийн маркийн 2019 оны үзэсгэлэн БНХАУ-ын төвийн Ү Хань хотод 06-р сарын 11-ээс 17-нд болох болсныг Хятадын Шуудангийн товчооноос мэдээлэв.

Үзэсгэлэнгийн үеэр 80 орчим улс орон, нутаг дэвсгэрийн 3500 гаруй маркийг олон нийтэд дэлгэн танилцуулах юм. Түүнчлэн дэлхийн музейнүүд болон марк цуглуулагчдад хадгалагдаж буй үнэ цэнэтэй, ховор маркуудыг танилцуулах ажээ.  

БНХАУ нь Олон улсын маркийн холбоонд 1983 онд элсэж байсан бөгөөд дэлхийн маркийн үзэсгэлэнг 1999, 2009 онд зохион байгуулж байсан юм.   

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл