Өнөрцэцэг: Шилийнгол аймгийн Зүүн Сөнид хошууны Бударын чулуун ойг аялал жуулчлалын хөгжлийг дэмжих бодлогод хамруулан Хятад, Монголын хилийн боомт болгон нээх санал өгсөн. Бударын чулууны ой нь Өвөр Монголын алдартай аялал жуулчлалын цэгийн нэг билээ. Зүүн Сөнид хошууны төв Мандалт суурингаас 141 километр, Эрээн хотоос 168 километр зайтай байрладаг хил дагуух газар юм. Нийт талбай 1сая кавдрат метр. Бударын чулууг боомт болгон нээх нь тухайн орон нутгийн эдийн засаг, бизнес, соёлын хөгжил, хоёр орны иргэдийн найрсаг харилцаанд шинэ гарц болно.
Боомт болгон нээхэд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй хөгжүүлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ. Малчдад аялал жуулчлалын салбарыг танилцуулж, мал аж ахуй эхрлэхийн зэргэцээ аялал жуулчлалд тулгуурлан орлогоо нэмэгдүүлэх замд хөтөлнө.
