CES Asia 2017 үзэсгэлэн Шанхайд болно
2017-07-04 17:04
CES Asia 2017 үзэсгэлэн БНХАУ-ын Шанхай хотод болно.
CES Asia 2017 буюу 2017 оны Ази тивийн цахим бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн 7 дугаар сарын 7-ны өдөр Хятад улсын Шанхай хотод нээлтээ хийнэ.

Энэ оны үзэсгэлэнд BMW, Benz, Хонда, Volvo зэрэг машины брендүүд дэлгэгдэх бөгөөд Тэнсэнт, China mobile, Сунин зэрэг Хятадын брендүүд ч оролцох юм байна. Үзэсгэлэнд нийт 19 төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэгдэхээр байгаа аж.
Үзэсгэлэн нь хамгийн сүүлийн үеийн шинэ технологи мэргэжил болон бараа бүтээгдэхүүнийг олны сонирхолд хүргэхээр барахгүй Хуавэй, Байду, Жиндун зэрэг цахим группийн мэргэжлийн хүмүүс илтгэл тавьж, шинжлэх ухаан технологийн шинэ сонин мэдлэгийг хүмүүст уламжлах юм байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
