
53 настай Жан Биди Хайнань мужийн Чинхай хотын иргэн бөгөөд багаасаа кокосын сийлбэрийг харж өссөн нэгэн. Жан Биди цагаач ажилчнаар гадна бүс нутгаар олон жил ажилласны эцэст 2015 онд Чинхайд буцаж ирээд кокосын сийлбэрийн урлал хийжээ.

Хайнанийн кокосын сийлбэр нь кокосын хальс, кокосын мод, кокосын хальснаас гаргаж авсан утаслаг бодис зэргээр түүхий эд болгосон уламжлалт сийлбэрийн урлаг юм. 2008 онд үндэсний биет бус соёлын өвийн жагсаалтад оруулжээ.

- Кокосын сийлбэр нь томоохон зах зээлтэй гэж Жан Биди ярив.
Түүний хүсэл бол уламжлалт кокосын сийлбэрийг орчин үеийн амьдралд нэгтгэх, ингэснээр илүү сайн өвлүүлэх явдал юм.

Жан Биди нь Хайнанийн Айшинь кокосын сийлбэр урлалын ХХК-ийн техникийн захирал бөгөөд Хайнанийн программ хангамжийн мэргэжлийн техникийн коллежийн зочин профессор юм. 2018 онд тус компани болон сургууль хамтран Кокосын соёлын нийгэмлэгийн инновацын төвийг байгуулж, "компани + оюутан + тариаланч" гэсэн үйл ажиллагааны загварыг бүрдүүлэн, "Оюутнуудыг ажилтай болгох, тариаланчдыг орлоготой болгох, кокосын сийлбэрийг хөгжүүлэх” боломжийг хэрэгжүүлэх зорилгоор аажмаар кокосын сийлбэрийн үйлдвэрлэлийг хөгжүүлжээ.

Жан Биди оюутнуудыг удирдан дагуулж кокосын сийлбэрийн бүтээгдэхүүний судалгаа, боловсруулалт, дизайныг хариуцаж, тариаланчдаас түүхий эд хангадаг бол компани нь бүтээгдэхүүнийг борлуулах үүрэгтэй. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд энэ загвар нь 100 гаруй тариаланчдын орлогыг нэмэгдүүлж, олон оюутныг сургуулиа төгсөөд кокосын сийлбэрийн холбогдох салбарт ажиллах, хувийн бизнесээ хийх боломжийг бүрдүүлжээ.

Тасралтгүй шинийг санаачлах нь Жан Бидигийн кокосын сийлбэрийн хөгжлийн үзэл баримтлал юм. Тэрээр кокосын сийлбэрийн цар хүрээг тэлж, цахим бүтээгдэхүүн, дурсгалын медаль, соёл урлаг, бүтээлч бүтээгдэхүүнд хийсэн байна. Ирээдүйд кокосын сийлбэрийг оюутны дунд илүү дэлгэрүүлж, хүүхдүүдэд кокосын сийлбэрийг бага наснаас нь ойлгуулж, биет бус соёлын өвийг илүү сайн өвлүүлэн үлдээнэ гэдэгтээ Жан Биди итгэлтэй байна.


