Арван мянган метрийн жолоодлогот гүн усны судалгаа шинжилгээний "Жан Жянь” нэрэмжит шумбагч онгоц амжилттай бүтээгдэж, Хятадын Жэ Жян мужийн Вень Лин сууринд далайд гаргах ёслолыг зохион байгуулсан байна.
Тус шумбагч онгоцыг Тай Хэ далай тэнгисийн шинжлэх ухаан техникийн групп болон Шанхай хотын Солонгон загас буюу Цай Хун Юй Далай тэнгисийн шинжлэх ухаан техникийн ХХК хамтран хөрөнгө оруулан бүтээсэн юм. Энэхүү шумбагч онгоцны урт нь 97 метр, өргөн нь 17.8 метр, урьдчилан төлөвлөсөн усны багтаамж нь 4800 тонн, урьдчилан төлөвлөсөн усанд суух хэмжээ нь 5.65 метр, аялах хүч нь 15000 далайн милл, мөн 60 хүний багтаамжтай, 60 өдрийн хугацаатай бие дааж ажиллах чадвартай юм байна.





"Жан Жянь" нэрэмжит шумбагч онгоц
