solongonews
Хятад, Европын дээд давхаргын дараагийн шатны харилцаанд бэлдэнэ
2020-06-08 20:21
Хятад Европын дээд давхаргын дараагийн шатны харилцаанд бэлдэнэ.

    Бээжинд 06-р сарын 08-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь Ин:

- 06-р сарын 09-нд Хятад, Европ хоёр тал видео хэлбэрээр стратегийн 10-р дээд яриа хэлцэл хийнэ. Хоёр тал Хятад, Европын харилцаа хийгээд хамтдаа анхаарч буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, Хятад, Европын дээд давхаргын дараагийн шатны харилцаанд бэлдэх болно гэж мэдэгдлээ.

Мөн өдрийн ээлжит бага хурал дээр Хуа Чүнь Ин:

- Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Бореллитэй хамт энэ ээлжийн яриа хэлцлийг зохион байгуулах болно. "Хятад, Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш хоёр талт харилцаа хангалттай хөгжиж, хоёр талын ард түмэнд бодитой ашиг тус авчирч, дэлхийн энх тайван хийгээд хөгжил цэцэглэлд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм. Шинэ коронавирусээс үүссэн уушгины халдвар гарснаас хойш Хятад, Европ энэ талаар харилцан хэлбэрэлтгүй дэмжиж, халдвартай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг бүгд идэвхтэй ахиулж, Хятад, Европын стратегийн бүх талын түншийн харилцааны агуулгыг баяжуулсан байна мэдэгдсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл