solongonews
Жаргалтай өдрүүд шаргуу хөдөлмөрөөс ирдэг
2020-11-12 16:38
Хөү Гүө-И: Жаргалтай өдрүүд шаргуу хөдөлмөрөөс ирдэг.

Хянган аймгийн Шиньфэн тосгонд ажилсаг, эгэл жирийн Хөү Гүө-И гэгч тариачин бий. Тэрээр тосгоны ажилсаг "од" бөгөөд түүнийг тосгоныхон "үлгэр жишээ ажилтан" хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Хэдийгээр хэдэн жилийн өмнө Хөү Гүө-Игийнх тосгоны хамгийн ядуу буурай өрх байв. Одоо тэрээр тууштай, хичээнгүй хүчин чармайлтынхаа ачаар “ядуу малгай”-гаа тайлж, тосгоны чинээлэг өрх болж, хүмүүсийн анхаарлыг татна. 

70 гарсан настай, өвчтэй хадам ээж, ахлах сургуульд сурдаг хүүтэйгээ ам бүл дөрвүүлээ амьдардаг. Гэр бүлийн газар тариалангийн талбай нь ердөө 30 мү /нэг га =15 мү/  бөгөөд гэр бүлийн амьжиргааны орлого нь бага хэмжээний газар тариалан, цагийн ажлаас ирдэг болохоор амьдрал нь маш хүнд.

2015 онд Хөү Гүө-И бүртгэлтэй ядууралд нэрвэгдсэн өрх болжээ. Хөү Гүө-И тосгоны холбогдох байгууллагад өөрийнхөө хүчин чармайлтаар ядуурлаас ангижрах тухай тодорхойлж амласан байна. Тосгоны ядуурлыг бууруулах хэлтсээс Хөү Гүө-Игийн нөхцөл байдлын талаар нарийн ойлголт авсны дараа гэр бүлд тусламжийн нарийн төлөвлөгөө боловсруулжээ. 2017 онд Хөү Гүө-Ид 40 мянган юанийн бага хэмжээний зээл авахад нь тусалж, 4 илжиг авуулан олон удаа гэрт нь хүрч холбогдох зөвлөгөө өгсөн байна.

3 жилийн турш мал амьтан өсгөн үржүүлж, Хөү Гүө-И тэжээн үржүүлэх талын арвин туршлагатай болжээ. Хөү Гүө-И одоо гэртээ өсгөн үржүүлж буй үхэр, хонь, илжгэндээ хижиг өвчнөөс урьдчилан сэргийлэх тариа, туулгалт хийх зэрэг ажлыг бие даан гүйцэтгэж чадах болжээ.

Сүүлийн жилүүдэд тэрээр мөн газар тариалангийн талбай нэмж түрээсэлсэн байна. Ингэснээр энэ жил зөвхөн тариалангийн салбараас 50 мянга гаруй юанийн орлого олох боломжтой болжээ. Тэрээр эрдэнэ шишийнхээ элбэг ургацыг хараад аз жаргалтай, инээмсэглэл тодруулна.

Хөү Гүө-И ядуурлаас ангижирсан тухайгаа: - Улсын бодлого сайн байна. Намайг ядуурлаас ангижрахад тусалсан. Гэхдээ зөвхөн улсын бодлогод найдаж болохгүй. Шаргуу ажиллах хэрэгтэй. Хүмүүс өвчилж өвдөхдөө үхэж магадгүй. Гэхдээ ажиллаж хөдөлмөрлөөд үхнэ гэж байхгүй гэж байлаа.

Хөү Гүө-И шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд 2017 онд ядуурлаас ангижирч чадсан бөгөөд тэжээн үржүүлэх аж ахуйгаа гайхалтай сайхан хөгжүүлсэн юм. Одоо тэднийд 6 ангис үхэр, 8 илжиг, 20 гаруй махны чиглэлийн хонь байна.

Хөдөлмөрч, ажилсаг Лю Гүө-И өөрийн хүчээрээ ядуурлаас ангижирч, түүний ажилсаг зан чанар үйлдлүүд нь тосгоны иргэдийн магтаалыг хүртэж, хөдөлмөрийн үлгэр жишээ болжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ТАЛ НУТГИЙН ҮҮЛ АПП
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл