“Улсаа хайрлах тэмцлийн үзэл санааг харуулж, шинэ цаг үед гавьяа байгуулан бизнес эрхлэе-Хятад улсын сансрын аялал хийгээд тал нутгийн хувь барилдлагатай болсон 60 жилийн ой, Чянь Шюесэнь нөхрийн мэндэлсэн 107 жилийн ойг тэмдэглэх” цуврал үйл ажиллагаа 12 дугаар сарын 11-ний өдөр Алшаа аймагт болов. Өвөр Монголын өртөө засах орны намын хорооны дэд нарийн бичгийн дарга, ӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь үйл ажиллагааны нээлтийн ёслолд оролцжээ.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны дэд тэргүүлэгч Өү Ян Шяо Хүй, Олон улсын сансрын аяллын шинжлэх ухааны академийн академич, Хятад улсын системийн шинжлэх ухаан болон инженерийн судалгааны хүрээлэнгийн дарга Шюай Хүйфэн нээлтийн ёслолын үеэр баярын үг хэлэв.
Өү Ян Шяо Хүй: - Өвөр Монгол нь манай улсын чухал сансрын аяллын суурин болно. Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн сансрын аяллын үйл хэрэгт гүн гүнзгий ямагт анхаарлаа хандуулж, сансрын аяллын хөгжлийг идэвхтэй дэмжсээр ирсэн. Өвөр Монгол Чянь Шюесэний элс өвсний аж үйлдвэрлэлийн онолыг идэвхтэй хэрэгжүүлж, газар орны онцлогтоо тохируулсан ой шугуй элсний аж үйлдвэрлэл, экологийн аялал жуулчлал, цэвэр энерги зэрэг элсний эдийн засгийг хөгжүүлж, эдийн засгийн шинэ нэмэгдэл цэгийг бий болгож, экологийн үр ашиг, эдийн засгийн үр ашиг, нийгмийн үр ашгийн органик нэгдлийг биелүүлсэн. Бид “Чянь Шюесэний үзэл санаа” болон “Сансрын аяллын үзэл санаа”-г залгамжлан харуулж, цэрэг ардын хамтын хөгжил болон элс өвсний аж үйлдвэрлэлийн хөгжлийг хурдтай ахиулж, үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол бүтээн байгуулах, агуу их Хятад улсын мөрөөдлийг хамтдаа биелүүлэхэд илүү их хувь нэмрээ үзүүлнэ гэжээ.
Шюай Хүйфэн: - 60 жилийн хугацаанд Эзэн хороо хошуу нь Хятад улсын сансрын аяллын хөгжлийн газар болсны хувьд Хятад улсын батлан хамгаалалт, улс орноо хайрлах үзэл санаатай нягт холбогдож, тал нутгийн ард түмэн улс гүрнийхээ төлөө нутаг усаа өргөж, сансар аялагчдад туслан, жаргал зовлонгоо хуваалцсаар ирэв. Сансар аялагчид тал нутгийн ард түмэнтэй сэтгэл санаагаа нэгтгэж, хүч чадлаа хамтатгаж, гар холбон урагшилж, шинэ цаг үед хүч чадал өргөж, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд хувь нэмрээ үзүүлнэ гэв.
Энэ удаад Дүн Фэн сансрын хотыг байгуулсан 60 жилээр гол сэдэв болгож, Өвөр Монгол ялангуяа Алшаа аймгийн Хятад улсын улсын батлан хамгаалалтын бүтээн байгуулалт, сансрын аяллын хөгжилд үзүүлсэн том гавьяа зүтгэл, Чянь Шюесэний элс өвсний аж үйлдвэрлэлийн онолын Өвөр Монгол дахь хэрэгжилтийн үр дүнг дэлгэн үзүүлж, цэрэг ардын хамтын хөгжил, элс өвсний аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээ болон арга замыг судлав.
