solongonews
2016 оны олон улсын 10 том мэдээг шалгаруулан гаргав
2016-12-29 22:00
Арван хоёрдугаар сарын 29-нд Хятадын Олон Улсын Радио, Рэньминь Рибао сонин хамтран, 2016 оны олон улсын 10 том мэдээг шалгаруулан гаргалаа.

Энэ 10 том мэдээнд: Таталцлын долгион үнэн бодитой оршиж байдаг нь нотлогдож хүн төрөлхтөн анх удаагаа орчлонгийн "дууныг сонссон", Европын дүрвэгсдийн хямрал үргэлжилж популист үзлийн урсгал олон оронд цухалзах болсон, Их Британийн олон нийтийн санал хураалтын дүн Европын Холбооноос салан гарахыг дэмжиж Европын интеграцчилал хүнд сорилтод учирса, Өмнөд Солонгос, Америк, Хойд Солонгос, Япон байн дахин их цар хэмжээний үйл ажиллагаа хийж Зүүн хойд Азийн аюулгүй байдал хувиралт ихтэй болсон, Хятад улс олон улсын хуулийн засаглалыг шуурхай хамгаалж Өмнөд тэнгисийн хууль бус арбитрын жүжиг дууссан, Террорист дайралт шинэ хандлагатай болж терроризмын эсрэг дэлхийн тэмцэлд шинэ сэтгэхүй шаардлагатай болсон, G20-ийн Ханжөүгийн дээд уулзалт амжилттай болж Хятадын ур ухааныг дэлхийн засаглалд зориулсан, Юань SDR багцад багтаж дэлхийн банк санхүүгийн системд нэгдэн орсон, "Парисын хэлэлцээр" албан ёсоор хэрэгжиж дэлхийн уур амьсгалын засаглал хуулийн үндэслэлтэй болсон, Дональд Трамп Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдож улс төрийн туйлшрал газар авч нийгмийн бутрал гарсан зэрэг эдгээр болно.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл