solongonews
Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнд зориулан марк гаргалаа
2019-05-06 11:50
Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнд зориулан марк гаргалаа.

Хятадын нийслэл Бээжин хотноо 2019 оны Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн энэ сарын 28-нд нээлтээ хийсэн. Энэ хүрээнд “Үзэсгэлэнт гэр орон” нэртэй урлагийн үдэшлэг тус өдөр болсон юм. Мөн үзэсгэлэнд зориулан дурсгалын паспортыг албан ёсоор гаргасан бөгөөд тавдугаар сарын 01-нээс эхлэн тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүдээр худалдаалах гэнэ. Түүнчлэн 04-р сарын 29-нд Хятадын Шуудангийн газраас “2019 оны Хятадын Бээжин хот дахь  Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн” нэртэй шуудангийн дурсгалын маркийг хэвлэн гаргажээ. Энэхүү марк нь хоёр ширхгээс бүрдэх бөгөөд мөн ил захидалтай аж.


 

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн нь ирэх аравдугаар сарын 07-ыг хүртэл 162 хоног үргэлжилж, хамрах цар хүрээ, хэмжээгээр дэлхийн хамгийн том үзэсгэлэн хэмээн нэрлэгдэж байгаа юм. Үзэсгэлэнд 110 улс, олон улсын байгууллага болон Хятадын 30 гаруй муж, өөртөө засах орон оролцож байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл