solongonews
Ганцмод боомтоор импортолсон барааны хэмжээ анх удаа 20 сая тонныг давлаа
2019-12-07 20:22
Саяхан сурвалжлагч Урадын гаалийн газарт хүрч ойлгосноор 11-р сарын 22-ныг хүртэл Ганцмод боомтоор импортолсон барааны хэмжээ түүхийн шинэ хуудсыг бичиглэж, анх удаа 20 сая тонныг давж, 20.87 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 12,3 хувиар нэмэгдэн, өнгөрсөн оны импортын нийт хэмжээнээс 1 сая тоноор давсан байна.

        Ганцмод боомт 2009 оны 09-р сараас эхлэн байнгын нээлттэй боомт болсноос хойш газар зүйн байршилдаа түшиглэн Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүнийг импортолжээ. Сүүлийн жилүүдэд Ганцмод боомтын импортын барааны хэмжээ удаа дараалан нэмэгдэж, рекордын амжилтыг шинэчилсээр ирсэн. Түүнчлэн Хятад улсын хэмжээнд бараа нэвтрүүлсэн хэмжээгээрээ тэргүүлэх авто замын боомт болсон юм. Өнөөгийн байдлаар Ганцмод боомтын худалдаа олон төрлийг хамарч, Монгол Улсаас эрдэс бүтээгдэхүүн импортолдог байснаасаа цахилгаан эрчим хүч, салхины эрчим хүч зэрэг цэвэр эрчим хүч болон уул уурхайн олборлолтын тоног төхөөрөмж, үндсэн бүтээн байгуулалтын барилгын материал, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэргийг экспортлох хүрээгээ өргөжүүлэв. Түүний зэрэгцээ Хятад, Монгол, ОХУ зэрэг “Нэг бүс-нэг зам” дагуух улс орнуудын хүмүүнлэг, спортын солилцооны шинэ гарц болсон байна. Энэ оны 11-р сарын 22-ныг хүртэл, тус боомтын экспортын барааны хэмжээ 572.3 мянган тоннд хүрч, голдуу авто замгүй орчинд хэрэглэх самосвал, цахилгаан эрчим хүч, аж үйлдвэрт хэрэглэх нунтагласан бөмбөг зэрэг болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ӨМ-ын сонин мэдээний сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл