solongonews
Хорио цээр хяналт шалгалтын товчооны ажилтан Шинжлэх Ухааны Академийн жуух бичгээр шагнууллаа
2018-01-16 22:28
Эрээн хотын Хорио цээр хяналт шалгалтын товчооны ажилтан Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн жуух бичгээр шагнууллаа.

Шинжлэх ухааны байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, Монголын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Эрээн хотын Хорио цээр хяналт шалгалтын товчооны мэргэжлийн төвийн ахлах инженер Жан Жьфэн, ахлах агрономич Юань Шүжэн нарыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн “ХҮНДЭТ ЖУУХ” бичгээр шагнажээ. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн хамт олноос Эрээн хотын Хорио цээр хяналт шалгалтын товчооны мэргэжлийн төвийн хоёр ажилтан энэхүү шагналыг хүртсэнд баяр хүргэхийн зэрэгцээ тэдний Хятад, Монгол Шинжлэх ухаан, технологийн ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж, хоёр улсын хилээр орж гарах бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлыг баталгаажуулж, чанар чансааг сайжруулах, байгаль орчны аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэснийг магтан сайшаасан байна.

Сүүлийн жилүүдэд Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын санаачилга болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг гүн гүнзгий ахиулахыг дагаад Эрээн хотын Хорио цээр хяналт шалгалтын товчоо нь шинжлэх ухаан, технологийн хяналтаар зорилт болгож, туршилтын тасгийн хяналт шалгалтын мэргэжлийн түвшинг бүх талаар өргөтгөжээ. Ялангуяа Хятад, Монгол хоёр улсын шинжлэх ухаан, технологийн солилцоо, хамтын ажиллагааг чангатгах талд үр дүнтэй ажиллаж, умард хилийн Хорио цээр хяналт шалгалтын мэргэжлийн дутмаг, хоцронгуй байсан  байдлыг өөрчилж, боомтын Хорио цээр хяналт шалгалтын  мэргэжлийн ирээдүйн түвшинг дээшлүүлж, Хятад, Монголын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг сайжруулж, хоёр улсын тариалангийн үйлдвэрлэл, байгаль орчны аюулгүй байдлыг батлах болно.

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Эрээн вичат
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл