solongonews
Сербийн Ерөнхийлөгч Вучич Ши Жиньпинд захидал илгээв
2020-05-30 21:26
Сербийн Ерөнхийлөгч Вучич Ши Жиньпинд захидал илгээж, Хонконгийн асуудлаар үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах талаар Хятад улсыг хатуу дэмжиж буйгаа илэрхийлэв.

Сербийн Ерөнхийлөгч Вучич Ерөнхийлөгч хэдэн өдрийн өмнө Ши Жиньпинд БХАТИХ-аар батлагдсан Хонконгийн Тусгай засаг захиргааны бүсэд үндэсний аюулгүй байдлыг хангах хууль эрх зүй, сахиулах механизмыг бий болгох, сайжруулах тухай шийдвэрийг дэмжиж захидал илгээв.

Вучич хэлэхдээ, Серби бие даасан улс орны хувьд тусгаар тогтносон улсуудын дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байна. Серби, Хятад аль аль нь олон улсын тавцанд олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудыг дагаж мөрдөх, сахих үүрэгтэй. Сербийн тал Хятадын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахыг тууштай дэмжиж, Хонконгийн асуудлаарх Хятад улсын ухаалаг, шийдэмгий шийдвэрийг дэмжиж, Хятад улсын эв нэгдлийг сааруулах бүхий л оролдлогыг буруушааж байна. Мөн дарга Ши Жиньпиний удирдлага дор Хятад улс болон Хятадын ард түмэн цэцэглэн хөгжиж, үргэлжлүүлэн урагшлахыг хүсэж байна гэжээ.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл