Өнөөдөр буюу 09-ний өдрийн 10:00 цагт 3500 шоо метр, 294.42 тонн халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагааны эд бараа тээвэрлэсэн Хятад-Европын 75041 дугаарт галт тэрэг Уханиас хөдөлж, Сербийн Белградыг зорилоо. Эдгээр эд бараа нь Серби болон түүний эргэн тойрны улс орнуудын коронавирустэй тэмцэхэд зориулагдах юм.

Өдгөө Европын цар тахал ноцтой хэвээр байгаа бөгөөд халдварын эсрэг эд бараа яаралтай шаардагдаж байна. 03, 04-р сарын хооронд Хятадын төмөр замын байгууллага Хятад-Европын галт тэргээр дамжуулж халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагааны 660 мянган ширхэг, 3142 тонн бүхий эд барааг зөөвөрлөжээ.
Уханий Хятад-Европын галт тэрэг 03-р сарын 28-нд хэвийн ажиллагаагаа эхлүүлснээс хойш 15 удаа аялж байгаа бөгөөд 1366 стандарт контейнер бараа тээвэрлэж, олон улсын үйлдвэрлэлийн гинжин хэлхээг нэвтрүүлэх, Хубей болон түүний эргэн тойрны гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд ажлаа сэргээх, олон улсын хамтын ажиллагааг дэмжих талд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
