solongonews
АЛТАН НАРНЫ ТУЯАНД “УЛААНМӨЧИР” ЦЭЦЭГЛЭН ДЭЛБЭЭЛНЭ
2017-12-14 11:36
Улаанумөчир тал нутагт үргэлж тоглолт хийдэг хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг.

        Малчин тариачдын сурталчилгааны ажлын анги, утга урлагийн  жолоодогч анги, амьдрал үйлчилгээний анги юм. Тэд хаана хүрсэн газартаа халуун туслалцаа хүргэж, намын дуу хоолойг тэнд дамжуулдаг. Үе үеийн Нам, төрийн удирдагчдын хайр халамж дор “Улаанмөчир” жилээс жилд цэцэглэн дэлбээлнэ.
        ХХ зууны 50-иад оны үед Өвөр Монголын амьдрал ахуйн байдал нэлээд доогуур, ялангуяа хөдөө орон нутагт газар уудам хүн цөөн, зам тээвэр амаргүй, өргөн уудам хилийн нутгаар соёлын үйл ажиллагааг зохион байгуулахад маш хүнд байв. 1957 оны 5 дугаар сарын эхээр тухайн үеийн ӨЗО-ы Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, ӨЗО-ы тэргүүлэгч Улаанхүү “Хөдөө орон нутагт урт хугацаанд радио олж сонсохгүй, кино, тоглолт, үзүүлбэр, ном бичиг олж үзэхгүй бодит байдлыг шийдэх хэрэгтэй” гэсэн цохолбор гаргаж, соёлын холбогдох байгууллага нэгжээс тусгай хүн томилон судалгаа хийлгэж, тоног төхөөрөмжтэй, зохион байгуулалттай онцгой шилдэг, авьяаслаг чадвартай, явж суухад хөнгөн гавшгай бага хэлбэрийн ерөнхий соёлын ажлын ангийг байгуулахаар тогтов. ӨЗО-ы Соёлын товчооны орлогч дарга, намын удирдах багийн нарийн бичгийн дарга Бөх морьтой хөдөө орон нутгаар хүрч, нөхцөл байдалтай танилцан, Шилийнгол аймгийн Сөнид баруун хошуунд бүтээлч утга урлаг, амьдралд тус дэм болох Улаанмөчирийг байгуулав. 1957 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Өвөр Монголын анхны Улаанмөчир Сөнид баруун хошуунд байгуулагдсаныг зарлав.
        Улаанмөчир адил бус түүхэн цаг үед Мао Зэдүн, Жөү Энлай, Дэн Шяопин, Улаанхүү зэрэг төрийн удирдах хүмүүсийн өндөр үнэлгээг хүртсээр ирэв.
        Улаанмөчир Намын үндэстний төрийн бодлого, утга урлагийн чиглэлийг Өвөр Монголын тал нутагт дэлгэрүүлсэн өнгө алагласан цэцэгс юм. 60 жилийн турш Өвөр Монголын хэмжээнд Улаанмөчирийн эгнээ түгэж, нийт сая гаруй километр аялан, 360 гаруй мянган тоглолт зохион байгуулж, дунджаар тоо 260 сая хүн үзэн сонирхов. Тэд оргилон боргих рашаан булаг шиг өргөн уудам тал нутгийг ундаалж байдаг.

Мао тэргүүлэгч Бээжин хотноо Хятад улсын үндэстний цөөнхийн ард түмний ажлын чөлөөний хурал дээр тоглолт үзүүлсэн уран бүтээлчид болон Улаанмөчирийн гишүүдтэй уулзав. /1964 он/

Жөү Энлай ерөнхий сайд Бээжинд тоглохоор хүрсэн Улаанмөчирийн төлөөлөгчдийн багийн тоглолтыг сонирхов. /1964 оны 12 сар/

Мао Зэдүн, Жөү Энлай, Дэн Шаопин зэрэг Төвийн удирдлага Хятад улсын Ши жүжгийн судалгаа болон Улаанмөчирийн Хятад улсын аялан тоглолтын 2-р багтай дотно уулзалт хийж, дурсаглын зураг татуулав. /1964 он/

Улаанхүү Улаанмөчирийн уран бүтээлчидтэй уулзав. /1978 он/

Бөхөө:“Улаанмөчирийн үзэл санааг бадруулж, бүх сэтгэл зүрхээрээ ард түмэнд үйлчлэх хэрэгтэй”гэв. /1976 он/

Үндсэн дасгал хийж байгаа нь


Эзэн хороо хошууны Улаанмөчирийн уран бүтээлчид“Жаргалын цэцэг хөдөө тосгонд мяралзан дэлгэрнэм”дууг дуулж байгаа нь /1981 он/
 

Зохиогч: Бай Шяй
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл