1996 оны 10-р сард Хятад улсын оюуны соёл иргэншлийн хөгжлийг удирдах бичигт “Нийгэм журмын оюуны соёл иргэншлийг сайжруулах чухал асуудлуудын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр” нь ХКН-ын XIV удаагийн төв хорооны 6-р хурлаар батлагдав.
Намын XI удаагийн төв хорооны 3-р хурлын дараа таваарын аж ахуйг хөгжүүлэх шинэ байдалд чиглүүлэн Дэн Шяопин: Эд бодисын соёл иргэншлийн байгуулалт болон нийгэм журмын оюуны соёл иргэншлийн байгуулалтыг нэгэн зэрэг бүтээн байгуулах хэрэгтэй гэж дурджээ.
1996 оны 10-р сард хуралдуулсан ХКН-ын XIV удаагийн төв хорооны 6-р хурлаар “Нийгэм журмын оюуны соёл иргэншлийн байгуулалтыг сайжруулах чухал асуудлуудын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр”-ийг баталж, нийгэм журмын оюуны соёл иргэншлийн байгуулалтын удирдах үзэл санаа, ерөнхий шаардлага ба оюуны соёл иргэншлийн хойшдын 15 жилийн байгуулалтын гол зорилтыг тогтоов.
ХКН-ын XIV удаагийн төв хорооны 6-р хурлын дараа соёл иргэншилтэй хот, соёл иргэншилтэй тосгон суурин, соёл иргэншилтэй ажил төрлийг байгуулахаар гол агуулга болгосон үйл ажиллагаа буюу нийгмийн ёс журам, тухайлсан ажлын ёс журам, гэр бүлийн ёс журмын хүмүүжил Хятад улсад өрнөн хөгжиж, нийгэм журмын соёл иргэншлийн байгуулалтыг ахиулсан байна.
