

Хятадын эртний Шан улсын үеийн хас “Сүлд” дээрх уйгуржин монгол үсгийн утга тайлагдав.
Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач профессор Б.Булагийн дэвшүүлсэн《Эрээн хотоос олдсон Шан улсын үеийн хас “Сүлд” дээрх уйгуржин монгол бичиг》хэмээх хамгийн шинэ судалгааны өгүүлэл нь саяхан болсон Хятад, Монгол, Оросын монгол төрөл хэлний судалгааны олон улсын эрдэм шинжилгээний III хуралд оролцсон эрдэмтэн судлаачдын анхаарлыг их татлаа. Энэхүү хас “Сүлд” дээрх уйгуржин монгол бичгийг тайлбарлан уншсан явдал нь монгол үсэг бичгийн түүх, монгол соёлын түүхийн судалгаанд ховор нандин баримт болсон байна.
Хас “Сүлд” нь 40 сантиметр урт, 2000 грамм хүнд, гуулин бариултай бөгөөд эзэн хааны эрх мэдэл, байр сууриа уламжлан залгамжлахад хэрэглэдэг бэлгэ тэмдгийн чанартай ёслолын эд юм. Холбогдох тусгай мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээг үндэслэвэл тус хас “Сүлд” дээрх уйгуржин монгол үсэг нь XII зууны сүүл XIII зууны эхэн үед сийлэгджээ. Энэ нь одоогоос 800 гаруй жилийн түүх болжээ.
Энэхүү бичээс нь “Хүннү <монгол>-ын их ван хөнөөлт мангасыг устгах зэвсэг” гэсэн үг гэж Б.Булаг танилцууллаа.
