solongonews
Нүүрстөрөгчийн арилжааны гэрээг гүйцэтгэх үе шат албан ёсоор эхлэв
2021-01-06 15:54
Нүүрстөрөгчийн арилжааны гэрээг гүйцэтгэх үе шат албан ёсоор эхлэв.

Хятадын Экологи байгаль орчны яам “Нүүрстөрөгч ялгаруулалтын эрхийн арилжааны менежментийн аргачлал (туршин хэрэгжүүлэх)”-ыг 01-р сарын 05-нд нийтлэв. Үүнд хуваарилалтын хэмжээний төлөвлөгөө, нүүрстөрөгч ялгаруулалтын гол гол байгууллага нэгжийн нэрсийг жагсаажээ. Энэ аргачлалыг нийтэлсэн нь 2021-ны 01-р сарын 01-нээс эхлэн Хятад улсын нүүрстөрөгчийн арилжааны зах зээл дэх эрчим хүч үйлдвэрлэгч салбарууд гэрээг мөрдөн гүйцэтгэх эхний шат албан ёсоор эхэлснийг харууллаа. Эрчим хүч үйлдвэрлэгч 2225 компанид нүүрстөрөгч ялгаруулалтын хувь хэмжээг олгох юм байна.

Менежментийн арга хэмжээг бүх Хятадын нүүрстөрөгч ялгаруулалтын эрхийн арилжаа ба холбогдох үйл ажиллагаанд хэрэгжүүлэх бөгөөд шат бүрийн экологи байгаль орчны хяналтын байгууллага, зах зээлийн оролцогч нэгжүүдийн хариуцлага, эрх үүрэг, түүнчлэн бүх Хятадын нүүрстөрөгчийн арилжааны зах зээлийн үйл ажиллагааны чухал үйл явц, ажлын шаардлагыг тогтоолоо гэж Хятадын Экологи байгаль орчны яамны Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хэлтсийн дарга Ли Гао хэлжээ.

Жилийн нүүрстөрөгч хийн ялгаруулалтын хэмжээ нь дээд талдаа 26 мянган тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэхүйц эрчим хүч үйлдвэрлэгч компаниудыг энэ удаагийн хувь хэмжээний жагсаалтад хамруулжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл