solongonews
Хөх мөрний гурвалжин хойгийн чөлөөт худалдааны туршилтын бүсийн холбоо байгуулагдав
2021-05-12 10:30
Хөх мөрний гурвалжин хойгийн чөлөөт худалдааны туршилтын бүсийн холбоо байгуулагдав

Хөх мөрний гурвалжин хойгийн чөлөөт худалдааны туршилтын бүсийн холбоо энэ сарын 10-ны өдөр Шанхай хотод байгуулагдсан байна. Гурван муж, нэг хот / Жянсү, Жэжян, Аньхүй гурван муж, Шанхай хотыг хэлж бий/ хамтран ажиллаж, дөрвөн бүс нутгийн чөлөөт худалдааны туршилтын бүсийн онцлог шинжийг илүү сайн ашиглан, системийн инновацийн туршилтын талбайг хамтдаа байгуулж, Хөх мөрний гурвалжин хойгийн эдийн засгийн бүсийн өндөр чанарын цогц хөгжлийг ахиулах болно.

2020 оны 9 дүгээр сард Аньхуй худалдааны чөлөөт бүсийг байгуулж эхэлснээр чөлөөт худалдааны бүсийн стратеги нь Хөх мөрний гурвалжин хойгийн гурван муж, нэг хотыг бүрэн хамрах болсон.

Төлөвлөгөөний дагуу, Хөх мөрний гурвалжин хойгийн Чөлөөт худалдааны туршилтын бүсийн холбоо байгуулагдсаны дараа, Хөх мөрний гурвалжин хойгийн эдийн засгийн бүсийн капиталын зах зээлийн үйлчилгээний бааз, Хөх мөрний гурвалжин хойгийн эдийн засгийн бүсийн олон улсын худалдааны "Нэг цонх" зэрэг одоо байгаа функциональ платформын нөөцөд тулгуурлан зах зээлийн эрэлтэд чиглэсэн байх болно. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбаршуулах, санхүүгийн шинэчлэл, хил дамнасан судалгаа, боловсруулалт зэрэг үйлчилгээний арван үндсэн чиг үүргийг бэхжүүлж, чөлөөт худалдааны дөрвөн бүсийн хамтын хөгжлийг улам гүнзгийрүүлэх болно.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл