Олон улсын унадаг дугуйн үзэсгэлэн нээгдэв
2021-05-06 10:14
Хятадын XXX удаагийн Олон улсын унадаг дугуйн үзэсгэлэн нээлтээ хийв.
Дөрвөн өдрийн турш үргэлжлэх Хятадын XXX удаагийн Олон улсын унадаг дугуйн үзэсгэлэн 05 дугаар сарын 05-ны өдөр Шанхай хотод нээгдэв. Энэхүү үзэсгэлэнг Хятадын Унадаг дугуйн холбоо санаачилж, 1000 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм байна. Хятадын Унадаг дугуйн холбооны холбогдох албан тушаалтан:
- Өнгөрсөн жилээс эхлэн Хятад улсын унадаг дугуйн салбарын экспортын захиалга мэдэгдэхүйц нэмэгдсэн. Одоогийн байдлаар гол болох аж ахуйн нэгжүүдийн бүтэн жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө боловсруулагдаж, зарим аж ахуйн нэгжүүд ирэх оны экспортын захиалгаа ч аваад эхэлсэн гэж хэллээ.





Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
