solongonews
Намаа хэзээ ямагт ард түмний хамт байлгах хэрэгтэй
2017-08-14 09:59
Ши Жиньпин
Ерөнхий нарийн бичгийн дарга саяхан хуралдсан муж, яамдын гол гол удирдах боловсон хүчний тусгай сэдэвт онолын семинарт чухал илтгэл тавив.

        Илтгэлдээ: Нийт намаараа асуудлын зөв чиг хандлагыг баримталж, стратегийн чадвараа хадгалан намаа бүх талаар  хатуу чанга засах явдлыг улам гүнзгийрүүлж, намаа бүх талаар хатуу чанга засах  арга бодлогыг илүү шинжлэх ухаанлаг, хатуу чанга, үр ашигтай болгож, намаа хэзээ  ямагт ард түмний хамт санаж бодох, ард түмний хамтдаа хийж бүтээхийг баталгаажуулж, Хятадын ард түмний аугаа их хүсэл мөрөөдлийг тээсэн хөлөг онгоцыг  удирдан урагшлуулж, ялалтаас яруу алдрын эрэг тийш зорих хэрэгтэй гэж  онцлов.

Бүх сэтгэл зоригоор ард түмний төлөө үйлчлэх бол ХКН-ын зорилго юм. Ард түмнээр гол төвөө болгох нь намын уулаасаа баримталсаар ирсэн  засаг хэрэгжүүлэх үзэл ойлголт юм. Намаа хэзээ ямагт ард түмний бодсон санасан,  хийж бүтээсэнтэй хамт байлгаж чадвал зөв улс төрийн чиг хандлагыг харуулж чадна. Ард түмний дунд уялдаж, ард түмэнд түшиж, ард түмний төлөө байж чадвал намын  ажил үйлс үүрд ширгэшгүй шим тэжээл ундарсаар байх хөдөлгөх хүчтэй болж  чадна.

ХКН бол Хятадын  ажилчин ангийн хошууч баг, түүнчлэн Хятадын ард түмний болон Хятадын үндэстнүүдийн хошууч баг, Хятадын онцлогтой социализмын үйлсийн удирдан  дагуулагч гол төв нь юм. Намын гишүүн боловсон хүчин хэзээ ямагт ард түмний хамт  сэтгэн бодож, ард түмний хамт хийж бүтээж, ард түмээр гол болгож байвал, лавтай  нийт ард түмтэй эв нэгдэн, удирдан дагуулж, Хятадын үндэстнүүдийн аугаа их  сэргэн мандалтыг биелүүлэх үйл явцад зогсолтгүй урагшилж чадах болно гэв. 

 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл