Талууд таван жилийн турш хамтран ажилласан туршлагаа дүгнэсний үндсэн дээр дараачийн шатны хамтын ажиллагааны хэтийн төлөвийг гарган, талууд 16+1 хамтын ажиллагааны үүргээ биелүүлж, шинэ нөөц хүчийг дайчлан, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэхийг санал нэгтэй зөвшөөрлөө.
2012 онд Польшийн нийслэл Варшав хотод Хятад улс, Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын анхдугаар уулзалт болсноос хойш Хятад улс, Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны механизм 5 жилийн нүүр үзлээ. Өнгөрсөн 5 жилд Хятад, Төв, Зүүн Европын орнуудын худалдааны хэмжээ хоёр оронтой тоогоор өсөн нэмэгдэж, 6 тэрбум ам.долларт дөхөж, Хятадын Төв, Зүүн Европт хийсэн хөрөнгө оруулалт 2 дахин нэмэгджээ. Үүнд Унгар-Сербийг холбосон төмөр зам зэрэг томоохон төслүүд багтаж байна. 16+1 механизм нь бүс нутаг дамнасан хамтын ажиллагааны чухал нөлөөтэй механизм болсон юм.
Уулзалтад оролцсон Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ: 16+1-ийн хамтын ажиллагааны түргэн хөгжил эрх тэгшээр зөвшилцөх, харилцан ашигтай байх, нээлттэй багтаамжтай байж, ажил хэрэгч байж, шинийг бүтээх хамтын ажиллагааны үзэл баримтлалыг практикт хэрэгжүүлсэн юм гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ :Хятад,Төв, Зүүн Европын хамтын ажиллагаа хоёр талдаа ашигтай бөгөөд бүс нутаг, дэлхийд үр өгөөжтэй юм. Хятад, Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа даяаршлын нөхцөлд буй болсон тул өөр өөрийн бодит байдлын дагуу чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтад дөхөм үзүүлэх нь Европын интегралчлалыг ахиулахад ашигтай юм. Бидний хамтын ажиллагаа 3 дахь талд чиглэхгүй, мөн 3 дахь талыг гадуурхахгүй, хөгжлийн өөр өөр түвшинтэй улс орнууд өөр өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу энэ хамтын ажиллагаанд оролцож, хөгжлийн үр дүнг олон орны ард түмэнд хүргэх зорилготой юм” гэжээ.
"16+1 хамтын ажиллагаа”-ны ахицын дагуу хөрөнгө хуримтлуулах олон талт шинэ механизм байгуулж, ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдэд хөрөнгийн туслалцаа үзүүлэх шаардлагатай юм. Ли Кэчян мөн өдөр Хятадын засгийн газрын 2 шинэ арга хэмжээг зарлана.
"Энд би 2 шинэ арга хэмжээг зарлаж байна. Нэгд, Хятад, Төв, Зүүн Европын нэгдсэн банк өнөөдөр албан ёсоор байгуулагдлаа. Хятадын хөгжлийн банкнаас 2 тэрбум еврогийн үнэ бүхий хамтын ажиллагааны зээл олгоно. Хоёрт, Хятад, Төв, Зүүн Европын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сангийн 2 дахь ээлжийн бүтээн байгуулалт өндөрлөв. 1 тэрбум ам.долларын хөрөнгө хуримтлуулсныг голцуу Төв, Зүүн Европт зарцуулна” гэжээ.
Төв, Зүүн Европ бол Европ Азийг холбох чухал зангилаа, зам бөгөөд Төв, Зүүн Европын 16 улс “нэг бүс нэг зам” дагуу орон юм. Энэ удаагийн уулзалтын үеэр, Төв, Зүүн Европоос Хятад улстай “нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг хараахан зураагүй Эстон, Литва, Словени гурван улс Хятадтай холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурж, “нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны хэлэлцээр Төв, Зүүн Европын 16 орныг бүгдийг хамарсан байна.
Энэ удаагийн уулзалтыг зохион байгуулагч орон Унгарын ерөнхий сайд Орбан хэвлэлд хандан хэлэхдээ: “16+1 хамтын ажиллагаа" Хятад болон Төв, Зүүн Европын орнуудад ашигтай төдийгүй бүх Европ ч үүнээс ашиг хүртэж болох юм гэжээ.
Азийн орчин үеийн бүтээн байгуулалт өнгөрсөнд Европын маш олон техник, банк санхүүгийн дэмжлэг хэрэгцээтэй байсан. Одоо байдал өөрчлөгджээ. Европ үргэлжлэн хөгжихийг хүсвэл Азийн техник, банк санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. “16+1 хамтын ажиллагаа” Хятад, Төв, Зүүн Европын орнуудын ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүх Европ, Европын холбоо үүнээс ашиг хүртэж болно. Энэ бол жинхэнэ хамтдаа амжилтад хүрсэн механизм юм гэжээ.
