solongonews
Нүдний болор цайх эмгэгтэй Монгол Улсын 60 иргэнийг үнэ төлбөргүй хагалгаанд хамруулна
2019-04-11 10:31
2019 оны “Нэг бүс нэг зам-Гэгээн аялал” аяны нэрэмжит Монгол Улс дахь халамжийн ажиллагаа болон ӨМӨЗО-ы “Гэгээн аялал” нийгмийн халамжийн ажиллагааны хүрээнд нүдний болор цайх эмгэгт нэрвэгдсэн Монгол Улсын 60 иргэнийг Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Ардын эмнэлэг хүлээн авсан байна.

       Иргэд хагалгаанд орсны дараа нөхөн сэргээх сувилалд хамрагдах юм байна. Тэднийг хилээр нэвтрэх үед ӨМӨЗО-ы Хилийн хяналт шалгалтын төвийн Архашаат дахь хяналт шалгалтын өртөөнөөс хөнгөн шуурхай үйлчилсэн нь эмчлүүлэгчид ба тэдний ар гэрийнхнээс өндөр үнэлгээ авсан байна. Өөрөөр хэлбэл, ойрын өдрүүдэд боомтоор нэвтрэх зорчигчдын урсгал их байгаатай холбогдуулан тус өртөөнөөс хяналт шалгалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, цагдаагийн тоог нэмж, тусгай ажилтан томилон оочир дарааллын өмнүүр оруулж үйлчиллээ. .

   2019 онд БНХАУ байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Мөн Монгол Улсын Улаан загалмай нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, ӨМӨЗО-ы Улаан загалмайн байгууллага үйл ажиллагаа явуулсны 100 жилийн ой тохиож байна. “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг эрчимтэй хэрэгжүүлж, Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үүднээс маргааш Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунд 2019 оны “Нэг бүс нэг зам-Гэгээн аялал” нэрэмжит Монгол Улс дахь халамжийн ажиллагааны хурал болон ӨМӨЗО-ы “Гэгээн аялал” нийгмийн халамжийн ажиллагааг эхлүүлэх ёслол болно. Үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгийн нүдний болор цайх эмгэгт нэрвэгдсэн иргэдийг хараа сэргээх хагалгаанд үнэ төлбөргүйгээр оруулахаар төлөвлөсөн юм.

    2019 оны “Нэг бүс нэг зам-Гэгээн аялал” нэрэмжит Монгол Улс дахь халамжийн ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал агуулга мөн бөгөөд хоёр орны ард түмэнд ашиг тусыг нь хүртээж, хил дагуух нутгийн тогтвортой хөгжлийг ахиулахад ач холбогдолтой гэж үзэж байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл