solongonews
”Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр”-т гарын үсэг зурав
2020-11-15 20:12
”Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр”-т гарын үсэг зурав

15 бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээрийн гишүүн орнууд 15-ны өдөр албан ёсоор тус хэлэлцээрт гарын үсэг зурав. БНХАУ зэрэг 15 орны удирдлагууд видео хэлбэрээр гарын үсэг зурах ёслолд гэрч болов. Хятадын ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ, хэлэлцээрийг үзэглэсэн нь Зүүн Азийн орнуудын хамтын ажиллагааны чухал үр дүн бөгөөд олон талт үзэл, чөлөөт худалдааны байгуулсан ялалт юм, энэ нь бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг шинэ чадавхаар сэлбэж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн чанартай өсөлтөд шинэ хүчин зүтгэл оруулах болно гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ өнөөгийн олон улсын нөхцөл байдалд "Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр"-ийг 8 жил зөвшилцсөний эцэст гарын үсэг зурснаар харанхуйн дундаас гэрэл гэгээ, итгэл найдварыг олж харлаа, энэ нь олон талт үзэл, чөлөөт худалдаа нь зөв сонголт гэдгийг, дэлхийн эдийн засаг, хүн төрөлхтний урагшлах зөв чиглэл гэдгийг харуулж байна. Хүмүүс өрсөлдөөн сорилтын өмнө сөргөлдөх биш харин эв санаа нэгтэй, хамтын ажиллагааг сонгох, харилцан дайсагнах биш харин бие биедээ тусалж, зовлон жаргалаа хуваалцах, нээлттэй хамтын ажиллагаа нь улс орнууд харилцан ашигтай хамтын хөгжилд хүрэхийн заавал туулах зам гэдгийг дэлхий нийтэд ойлгуулав. Урагшлах зам ер нь тийм ч дардан байдаггүй, бид итгэл найдвартай, хамтран ажиллаж чадваас Зүүн Ази, тэрчлэн хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулах чадах болно гэжээ.

2018 оны тоо бүртгэлээс үзвэл "Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээр"-ийн 15 гишүүн орны хүн ам нь нийт 2.3 тэрбум байж, дэлхийн нийт хүн амын 30 хувийг эзэлдэг. ДНБ-ийн хэмжээ нь 25 их наяд ам.долларт хүрч, дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс юм. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл