
25 насандаа та буцалтгүй сонголт хийлээ
75 насалсан ч андгай тангаргаа бат сахисаар
50 жилийн турш та малаа хариулан хилээ хамгаалсаар
Нэг байшин таны харуулын газар бас өрх гэр тань

Танд хүнс хоол дутагдаж байсан ч шар нар бор хоногийг өнгөрөөсөөр
Та ширүүн салхинд цохиулсан хатуу амьдралыг өнгөргөрүүлсэн
Та халтай амьдралын хатуу нугачааны гуниг зовлонг тэсвэрлэн
Та харуулд зогсон хил цагдах уйтгар гунигийг дааж гарлаа

Та хамгийн сүүлчийн нэг сумаа өөрийн биедээ үлдээн
Та "үнэнч шударга" хоёр үсгийг зүрхэндээ бичиж
Та ганган залуу насаа улсын хилийн хамгаалалтад зориулан
Та нэг насаа гомдол харамсалгүй өнгөрүүлээ

Та ид хүчтэй хоёр хөлөөрөө
180 мянган километрийн хилийн шугамыг хэмжиж
Хар говийн мөхлөг элс бүхэн таны алхаанд дасаж
Хэсэг чулуу нэг бүрд нь таны бараа тамгалагдлаа

Таны хатуу чанга баримтлалаас
Говийн гүнд сая амилах хүчтэй болсон
Таны хамгаалалтаас
Улсын умард хаалга илүү амар тайван болсон

Эхийнхээ үйлсийг хүү нь залгамжилсан нь
Уг санаа нь тийм сайхан байсных
Хилийн хөшөө сэтгэлд байсан нь
Хүсэл мөрөөдөл нь тийм тод байсных

Нар мандахаар
Говийн тэмээдийн хонхон дуун дуулдаж
Буурал таны майжганах бараа харагдана
Та гэрэл илчээрээ
Хөвөө хязгааргүй говийг гэрэлтүүлж
Өргөн уудам хил нутгийг дулаацуулна

