2018 оны эцэс гэхэд Хятадын их эмчийн тоо 3.607 сая буюу 1998 онтой харьцуулахад 80.4 хувиар өсч, эмчлүүлсэн хүний тоо 8.31 тэрбум буюу 290.1 хувиар тус тус өссөн нь дэлхийд хамгийн том эрүүлийг хамгаалахын системийг бий болгов гэж тайланд тэмдэглэв.
2018 оны эцэс гэхэд Хятадад нялхсын эндэгдэл 1998 онд 33.2 хувь байснаа 1998 онд 6.1 хувь, эхийн төрөлтийн эндэгдэл 1998 онд 56.2/100 мянга байсан бол 18.3/100 мянга болж буурсан байна. Ардын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт нь дунд буюу өндөр орлоготой орнуудын дунджаас дээгүүр байна. Олон улсын нэр хүнд бүхий "Лансет" анагаахын сэтгүүл дэлхийн 195 улс, бүс нутгийн эрүүл мэндийн чанар, хүртээмжийн жагсаалтад 1995 онд Хятад улс 110 дугаар байранд байсан бол 2015 онд 60-д, 2016 онд 48-д оржээ. Энэ бол дэлхийн хамгийн том дэвшилтэт орнуудын нэг юм гэж тайланд дурдсан байв.
Хятадын эмч нарын бүтэц бүрэлдэхүүн нь илт амжилтад хүрсэн ч ард нийтийн тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ шаардлагатай харьцуулахад дүйцэхгүй байгаа зэрэг зарим нэг дутагдал байгааг нам засгаас тэмдэглээд цаашид эрүүлийг хамгаалахын үйл ажиллагааг дээд түвшинд хөгжүүлж, нэн сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
Нэг. Эмч нарын ерөнхий тоо хангалтгүй, эмнэлгийн байрлал жигд бус, эмч нарын дийлэнх нь том хотуудын гуравдугаар зэрэглэлийн эмнэлэгт төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд хотын буюу хөдөөгийн анхан шатны, ялангуяа хөдөө орон нутаг болон алслагдсан уулархаг нутагт эмч нарын тоо маш дутмаг байна.
2018 онд мянган хүн тутамд ногдох эмч нарын тоо 2.59 \Герман, Австри зэрэг хөгжингүй орнуудад 4-өөс дээш байгаа\. Үүнд хөдөө орон нутагт 1000 хүн амд ногдох эмч нарын тоо 1.8, тэр нь зөвхөн хотын 45 хувийг л эзэлж байна. Эрүүлжүүлэх, хүүхдийн тасаг, түргэн тусламж, сэтгэл мэдрэлийн тасаг зэрэг тусгай мэргэшлийн эмчийн нарын тоо харьцангуй бага байгаа нь суралцах төрөл зүйлийн сонголтоос шалтгаалсан юм.
Хоёр. Эмч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байна. Хятад дахь анагаахын чиглэлийн сургуулиуд нь тусгай мэргэжлээс докторын хүртэлх бүх шатны сургалт явуулж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд сургалтын чанар харилцан адилгүй байгаа бөгөөд зарим анагаах ухааны дээд сургуулиуд "Суралцахыг хүндэтгэн, практикийг хөнгөвчлөх" асуудал нэлээд ил тод харагдаж байна. Гуравдугаарт, эмчилгээний үйлчилгээний хэлбэр болон чанарыг хойшлуулшгүй сайжруулах шаардлагатай байна. Эдийн засаг, нийгмийг хөгжлийн дагуу ардын амьжиргааны түвшин дээшилж, эрүүл мэндийн баталгаа сайжирснаар олон нийтийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлага тасралтгүй нэмэгдсэн. Мөн эрүүл мэндийн бүх шат буюу бүх мөчлөгийн үйл явцыг хамарсан эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоо бүрэн гүйцэд байгуулаагүй бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээний дамжлага бүрэн бус, эм эмчилгээний хүмүүнлэг байдал, таатай орчин нөхцөлийг дээшлүүлэх шаардлагатай.
