Хятад улсын ядуурлын эсрэг тэмцлийн тэргүүний хувь хүн, хамт олныг шагнан урамшуулах их хурал Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд 02 дугаар сарын 25-ны үдээс өмнө болж, Хятад улсын дарга Ши Жиньпин оролцон чухал үг хэллээ.
Тэрээр “ХКН болон үндэстнүүдийн ард түмний хамтын хүчин зүтгэлээр ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн чухал цаг мөчид манай орон ядуурлын эсрэг тэмцэл бүрэн ялалт байгуулж, одоогоор хэрэгжүүлж буй стандартаас доогуур амьжиргаатай хөдөө орон нутгийн 98 сая 990 мянган иргэнээ ядуурлаас ангижруулж, ядуу хоцронгуй 832 хошуу шянийг бүгдийг ядуурлаас салгаж чадлаа. Түүнчлэн бүс нутгийн ядуурлыг ерөнхийд нь чанартай зохицуулж, хэт ядуурлыг арилгах хамгийн хүнд үүргийг биелүүлж, хүн төрөлхтний түүхэнд бичигдэх бас нэгэн “гайхамшиг”-ийг бүтээлээ. Энэ нь Хятадын ард түмний яруу алдар, ХКН-ын яруу алдар, Хятадын үндэстнүүдийн аугаа их яруу алдар мөн” гэжээ.
Ши Жиньпин дарга агуу их үйлс агуу их зориг санааг бий болгож, агуу их зориг санаа агуу их үйлсийг хөтлөн дагуулдаг. Ядуурлаас ангижруулах тэмцэл нь “Дээд доод шат сэтгэл нэгтэй байх, шилдэг хүчээ тааруулан гавшгайлан байлдах, цагт нь хүчилж бодит зүйлийг эрхэмлэх, зам нээж шинийг бүтээх, хүнд хүчрийг давах, ард түмэнд осолдохгүй байх” үзэл санааг дахин бий болгов. Ядуурлаас ангижруулах үзэл санаа бол ХКН-ын шинж чанар зорилт, Хятад улсын ард түмний зориг санаа зан чанар, Хятадын үндэстний зориг санааны амьд зураглал мөн. Улсаа хайрлах үзэл, хамтач үзэл, социализмын үзэл санааны төвлөрөнгүй илрэл мөн. Хятад улсын зориг санаа, Хятад улсын өртөг, Хятад улсын хүчний бүрэн гүйцэд илрэл мөн. Агуу их үндэстний зориг санаа болон цаг үеийн зориг санааг уламжлан залгамжилсан юм. Нам, улс нийгэм даяараа ядуурлаас ангижруулах стратегийн бодлогыг харуулан, нэг сэтгэлээр нэгдэж, эрэлхийлэн тэмцэж, урагшлах зам дахь аливаа хүнд бэрхшээл аюул түгшүүрийг ялан давж, Хятад улсын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэх шинэ ялалтыг тасралтгүй тэмцэн олох хэрэгтэй гэж чухалчлав.
Ван Ян "Хятад улсын ядуурлыг бууруулах ажлын үлгэр жишээ хүмүүст цол олгох тухай Хятадын Коммунист Намын Төв Хороо ба Төрийн Зөвлөлийн шийдвэр"-ийг уншин нийтлэв. Шийдвэрт тэргүүний хүмүүсийг ихээр хөхүүлэн сайшааж зоригжуулан, үндэстний үзэл санаа, цаг үеийн үзэл санаа болон ядуурлаас ангижруулах стратегийн бодлогын үзэл санааг ихээр бадруулж, улсын үндэстнүүдийн ард түмний ажил эрхлэх хариуцлагатай сэтгэл, үүрэгт бодол, яруу алдарт сэтгэлийг хөгжөөж, улам хүчирхэг их хүчийг нягтруулан социализмын орчин цагийн улсыг бүх талаар бүтээн байгуулахыг ахиулахын төлөө Намын төв хороо, Төрийн Явдлын Хорооноос Мао Шянлинь зэрэг 10 хүн, Хэбэй мужийн Сайхандаваа Ойн механик аж ахуй зэрэг 10 хамт олныг “Бүх улсын ядуурлаас ангижруулах стратегийн бодлогын ажлын үлгэр жишээч” цол олгохоор боллоо” гэв.
“Хятад улсын баатрууддаа хүндэтгэл дэвшүүлье” гэх сүр жавхаат хөгжмийн аялгуунд дарга Ши Жиньпин улсын ядуурлаас ангижруулах ажлын үлгэр жишээч яруу алдрын цол хүртсэн хүмүүст одон, үнэмлэх, шагналын медаль гардуулан баяр хүргэв.
Ван Ян "Улсын ядуурлаас ангижруулах ажлын тэргүүний хувь хүн болон тэргүүний хамт олныг шагнах тухай Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн Хорооны Тогтоол”-ыг уншин нийтлэв.
Ши Жиньпин нар шалгарсан хувь хүн болон хамт олны төлөөлөгчдөд шагнал гардуулсан байна.
Ши Жиньпин “Ядуурлын асуудал нь хүн төрөлхтний нийгмийг сайжруулахад бэрх архаг гэм болно. Ядуу хүндрэлийг эсэргүүцэх нь эрт өдгөө Хятад, гадаадын улсыг засаж төрийг төвшитгөхийн их үйл явдал болсоор ирэв. Хятад улсын түүх нь Хятадын үндэстний ядууралтай тэмцсэн түүх мөн. ХКН байгуулагдсан өдрөөсөө эхлэн Хятад улсын ард түмэнд аз жаргал эдлүүлэх, Хятадын үндэстний сэргэн мандлыг биелүүлэхийг уг санаа ба үүрэг хариуцлагаа болгож, Хятад улсын ард түмнийг нэгтгэн дагуулж сайн сайхан амьдралаа цогцлохын төлөө урт хугацаагаар шаргуу хатуужилтай тэмцсэн. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Нам ард түмнийг нэгтгэн дагуулж социализмын хувьсгалыг биелүүлж, социализмын үндсэн байгууллыг тогтоон, социализмын бүтээн байгуулалтыг ахиулж, ард түмнийг зохион байгуулан өөрийн хүчээрээ тэгшрэн, хүчирхэг болохоор чармайж, улс орноо дахин цогцлоон, ядуурлаас гарч, ард иргэдийн амьдралыг сайжруулахад бат суурь тавьсан.
Өөрчлөлт нээлт хийснээс хойш Нам ард түмнийг нэгтгэн дагуулж том цар хүрээний төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай ядуурлыг бууруулж нээн хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж, нийгмийн үйлдвэрлэлийн хүчийг чөлөөлөн хөгжүүлэхээр чармайж, ард иргэдийн амьдралыг батлан сайжруулахаар чармайж, урьд өмнө байгаагүй агуу их амжилт гаргасан. Намын арван наймдугаар их хурлаас хойш Намын Төв Хороо ядуурлаас ангижруулах стратегийн бодлогыг төрийг засаж засгийг эрхлэх өндөр байранд тавьж, ядуурлаас ангижруулах стратегийн бодлогыг чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэхийн үндсэн үүрэг болгож ядуурлаас ангижруулав. Найман жилийн турш Нам болон ард түмэн ядуугийн ядуу, бэрхийн бэрхийг давж, ядуурлаас ангижруулах ажилд чухал том түүхт чанартай амжилт оллоо. Хөдөө тосгоны ядуу хүндрэлтэй хүн ам бүгд ядуурлаас ангижирсан нь чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх зорилт үүргийг биелүүлэхэд зангилаа чанартай хувь нэмэр үзүүлэв. Ядуурлаас ангижирсан олон нийтийн оюун санааны дүр байдал ч шинэ болж, биеэ дааж хүчирхэгжих итгэл зориг нэмэгдэв. Намын гишүүн, дарга удирдлага, олон түмний харьцаа илт сайжирч, намын хөдөө тосгон дахь төр барих суурь улам бэхжив. Ядуу хүндрэлтэй иргэдийн тоог бууруулах Хятад улсын загварыг бүтээж, дэлхийн ядуу буурай хүн амын тоог бууруулах үйл хэрэгт их хувь нэмэр үзүүллээ” гэв.
Ши Жиньпин “Цаг үе баатрыг төрүүлж, агуу их эгэл ерөмдгөөс ирдэг. Ядуурлаас ангижруулах ажилд сая сая төрийн ажилтан бүх хүчээ зориулж, шаргуу ажиллаж бодитоор ажиллан, ядуу хүнд олон нийттэй сэтгэлээ нэгтгэж, хамт амьдарч, хамт ажиллаж, хамгийн сайн сайхан насаа энэ үйлсэд харамгүй зориулан иргэдийн сэтгэлийг догдлуулсан тэргүүний үйл ажиллагаа олон гарсан байна. Ядуурлаас ангижруулах тэмцлийн дунд 1800 гаруй хүн амь насаа ядуурлаас ангижруулах аянд зориулж, эв хамтачийн уг санаа үүрэг хариуцлагыг амьдаар тайлбарлав. Ядуурлаас ангижруулах ажлын явцад амь насаа зориулсан иргэдийн зүтгэл ба хувь нэмэр түүхэн хуудсыг гийгүүлснийг нам ард түмэн үүрд мартахгүй. БНУ үүрд мартахгүй. Намын хороо, Засгийн газраас үрэгдэгсдийн төрөл садныг халамжлан хайрлаж, ядуурлаас ангижруулах баатрын сэтгэл хөдөлгөм үйл явдал, эрхэм дээд үзэл санааг ухуулан, дарга удирдлага, ард түмний социализмын орчин үеийн улсыг бүх талаар бүтээн байгуулах, хоёрдугаар зуун жилийн тэмцэх зорилтыг биелүүлэхийн төлөө эрч хүчээ хөвчлөн эрэлхийлэн ажиллаж, зоригтойгоор шинэ гавьяа зүтгэл үзүүлэхийг урамшуулан зоригжуулах хэрэгтэй” гэв.
Ши Жиньпин “Ядуурлаас ангижруулах ажил дэлхий дахины анхаарлыг татсан амжилт олсон нь намын бат чанга удирдлагад түшиглэж, Хятадын үндэстний өөрийн хүчээрээ дээшлэх тэсвэр хатуужилтай тэмцэх үзэл санааны зан чанарт түшиглэж, шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш ялангуяа өөрчлөлт нээлт хийснээс хойш хуримтлуулсан бат бэх сууринд түшиглэж, ар араасаа тасралтгүй ажиллаж дүрмээ бат сахисанд түшиглэж, нам хийгээд улсын үндэстнүүдийн ард түмний нэгдэн тэмцсэнд түшиглэсний сайн үр дүн юм. Бид манай улсын байдалдаа суурилж ядуу хүнд хүн амын тоог бууруулах жам ёсыг барьж, хэвийн байдлаас давсан олон олон төрийн бодлого арга хэмжээг тогтоож, хэрэгжүүштэй бүтэмжтэй төрийн бодлогын систем, ажлын систем, дүрмийн системийг байгуулж, ядуу хүндрэлтэй хүн амын тоог цөөлөх замаар замнаж, Хятад улсын ядууралтай тэмцэх онцгой онолыг бүрдүүлэв. Гол төлөв Намын удирдлагыг баримталж, ядуурлаас ангижруулах бат чанга улс төр ба зохион байгуулалтын баталгаа хангав. Ард түмнээр цөм болгох хөгжлийн үзэл санааг баримталж, хамтдаа чинээлэг болох замаар эрс тууштай замнав. Манай улсын социализмын байгууллын хүчнээ төвлөрүүлэн том явдлыг бүтээж чадах улс төрийн давуу талыг харуулахыг баримталж, ядуурлаас ангижруулах стратегийн бодлогын хамтын үзэл санаа, хамтын ажиллагааг бүрдүүлэв. Цагийг нь олж оновчтойгоор ядуурлыг бууруулах арга бодлогыг баримталж, хөгжлийн аргаар ядуурлын эх үүсвэрийг арилгав. Ядуу буурай ард түмний идэвх, санаачилгатай байдал, бүтээлч чанарыг баримталж, ядуурлаас ангижрахын дотоод хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэв.Сэтгэл нэгдэж хүчээ хамтатгах, эв нэгтэй туслалцах сайн сайхан хэв журмыг харуулахыг баримталж, нийгэм нийтээрээ аюулаас аварч ядуурлыг бууруулах сайн сайхан уур амьсгалыг бий болгов. Үнэнийг баримталж бодит зүйлийг эрхэмлэх, ядуурлыг үнэнхүү бууруулж, ядуурлаас ангижруулахыг биелүүлэв. Эдгээр чухал туршлага болон ойлголт нь манай улсын ядуурлаас ангижруулах онолын охь талст мөн. Марксын үзлийн ядууралтай тэмцэх онолын хамгийн шинэ үр дүн мөн. Зайлшгүй урт хугацаагаар баримтлан тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй” гэж заав.
Ши Жиньпин “Ядуурлаас ангижруулах ажилд бүх талд ялалт байгуулсан нь манай нам ард түмнийг нэгтгэн дагуулж сайн сайхан амьдралыг цогцлох, хамтдаа чинээлэг болохыг биелүүлэх зам дээр бат суурьтай том нэг алхам алхсаныг харууллаа. Үүний зэрэгцээ ядуурлаас ангижирсан нь эцсийн цаг биш, харин шинэ амьдрал, шинэ тэмцлийн эхлэл мөн. Хөгжил тэнцвэргүй байгаа асуудлыг шийдэж, хот хөдөө орон нутгийн хөгжлийн зөрөөг багасгаж, хүний бүх талын хөгжил, ард иргэд хамтдаа чинээлэг болохыг биелүүлэхэд мөн үүрэг хүнд зам хол байна. Бидэнд бардамнаж сэтгэл ханах, ажлын эрчмээ сулруулж амарч авах ямар ч шалтаг шаардлага байхгүй. Ялалтын эрч хүчээрээ урагшилж, илүү их чармайж, үргэлжлүүлэн тэмцэх хэрэгтэй. Ядуурлаас ангижруулах ажил амжилт бүтэмжийг үнэнхүү бэхжүүлж өргөтгөхийг хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах үр дүнд залгуулах бүх төрлийн ажлыг сайн хийж, хялбар ядуурах, дахин ядуурахад хяналт хийхийг чангатгаж, ядуурлаас ангижирсан газар орны аж үйлдвэрийг урт хугацаагаар боловсруулж, өөр газар нүүлгэн шилжүүлж ядуурлыг бууруулан ард иргэдийг тэтгэн дэмжих ажлыг сайн хийж, ядуурлаас ангижирсан шянийг өрнүүн хөгжлийн замд оруулж, чухал бүхий төрийн бодлогыг ерөнхийд нь тогтвортой байлгахыг батлах хэрэгтэй. Тосгонд суугаа нэгдүгээр нарийн бичгийн дарга болон ажиллах анги, зүүн баруун оронд тусламж үзүүлэх, ажил төрлөөр тэтгэн дэмжих зэрэг дүрмийг баримтлан төгөлдөржүүлэх хэрэгтэй. Намын хороо болон Засгийн газрын ядуурлаас ангижруулсан амжилт бүтээлийг бэхжүүлэх хариуцлагыг чанга бөгөөд бодитой хэрэгжүүлж, дахин ядуурал үүсэхгүй байх шугамыг эрс сахих хэрэгтэй” гэж чухалчлав.
Ши Жиньпин “Хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах нь Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх нэг төрлийн чухал том үүрэг. Шинэ хөгжлийн шатанд суурилж, шинэ хөгжлийн ойлгогдохууныг хэрэгжүүлэн, шинэ хөгжлийн байршлыг байгуулснаас авчирсан шинэ байдал, дурдсан шинэ шаардлагын хүрээнд “Хөдөө аж ахуй хөдөө тосгон тариачин”-ы асуудлыг таатай шийдэхийг намын ажлын гол зүйл болгохыг баримталж, хөдөө аж ахуй хөдөө тосгоныг эхлээд хөгжүүлэхийг баримталж, Хятад улсын онцлогтой социализм хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах замаар замнан, хот хөдөө орон нутгийн хөгжлийн зөрөөг багасгаж, орлого багатай хүн ам болон хөгжөөгүй газар оронд хөгжлийн үр дүнг хамтдаа эдлүүлэн, орчин цагийн эгнээнээс хоцроохгүй дагуулах хэрэгтэй. Хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах стратегийн хэмжээ, хүндрэл нь ядуурлаас ангижруулах төрийн бодлогын систем, ажлын систем, дүрмийн системийг төгөлдөржүүлж, илүү хүчтэй арга хэмжээгээр илүү хүчирхэг их хүчийг төвлөрүүлж, хөдөө аж ахуй хөдөө тосгоны орчин цагийн алхааг түргэтгэж, хөдөө аж ахуйг чанартай өндөр үр ашигтай болгох, хөдөө тосгоныг хүн ард оршин суухад, тааламжтай ажил үйлс эрхлэхэд тохиромжтой болгох, тариачдыг баян чинээлэг амьдралтай болгохыг ахиулах хэрэгтэй” гэв.
Ши Жиньпин “Социализм орчин цагийн улсыг бүх талаар бүтээн байгуулах шинэ аянд бид эрхбиш бүх ард иргэдийг хамтдаа чинээлэг болгохыг илүү чухал байранд тавьж, хянамгай баттай ажиллаж, урт хугацаагаар цөхөршгүй байж, энэ зорилт тийш идэвхтэй зүтгэлтэй чармайж, хүний бүх талын хөгжил болон нийгмийн бүх талын дэвшлийг ахиулж, ард түмний хүртээмжийн сэтгэгдэл, аз жаргалтай байх, амар тайван байх, илүү баталгаатай, илүү үргэлжлэлтэй болгох хэрэгтэй” гэж чухалчлав.
Ши Жиньпин “Өнгөрснөө эргэцүүлэхэд бид Хятадын үндэстнийг хэдэн мянган жил гачигдуулсан харьцуулшгүй ядуурлын асуудлыг шийдэх талаар түүхт чанартай амжилтыг гаргаж, хүн төрөлхтний ядуу буурай хүн амын тоог бууруулах түүхэн гайхамшгийг бүтээлээ. Ирээдүйгээ харахад бид социализм орчин цагийн улсыг бүх талаар бүтээн байгуулах түүхийн аугаа хүслийн төлөө тэмцэж байна. Нам хийгээд улсын үндэстнүүдийн ард түмэн Намын Төв Хорооны хүрээнд илүү нягтран нэгдэж, зориг хүчээ бататгаж, цөхөршгүй ажиллах үзэл санаа, цуцалтгүй урагшлах тэмцлээр бодитой ажиллаж, шаргуу хатуужилтайгаар хоёрдугаар зуун жилийн тэмцэх зорилтыг биелүүлэхээр эрэлхийлэн урагшилъя” гэв.
