22-нд China Telecom, China Mobile, Хятадын “Unicom зэрэг Хятадын цахим холбооны гурван том компани гар утасны роминг үйлчилгээний төлбөрийг 07-р сарын 01-ээс эхлэн хүчингүй болгож, гар утас хэрэглэгчдийн муж дотроо хэрэглэж болох дата-г дотоодын аль ч газар хэрэглэж болохоор болгосон байна.
2018 оны 05-р сард Хятадад гар утасны хэрэглэгчдийн тоо 1 тэрбум 500 саяд хүрчээ. Үүнд, хөдөлгөөнт интернет сүлжээний 3G,4G ашиглаж буй хэрэглэгчийн тоо 1тэрбум 230 саяд хүрлээ. 01-05-р сарын хөдөлгөөнт интернет сүлжээний дата 21 тэрбум GB-д хүрч өнгөрсөн оны адил хагацаахаасаа 196.3 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, гар утсаараа сүлжээнд гарсан дата 20 тэрбум600 саяд хүрч өнгөрсөн оны адил хагацаахаасаа 212.3 хувиар нэмэгдэж, хөдөлгөөнт интернет сүлжээний нийт датагийн 98.1 хувийг эзэлсэн байна.
