solongonews
Буухиа шуудангаар 70 тэрбум илгээмж хүргэжээ
2020-11-30 16:17
Буухиа шуудангаар 70 тэрбум илгээмж хүргэжээ.

11-р сарын 16-ны байдлаар, он гарснаас нааш Хятад улсын буухиа шуудангийн салбар нийтдээ 70 гаруй тэрбум илгээмж хүргэсэн нь 2019 оны бүтэн жилийнхээс давжээ.

Сүүлийн 3 сарын турш буухиа шуудангийн илгээмж 50 тэрбумаас шууд 70 тэрбум болон нэмэгдсэн бол үүний ард ид хөгжиж буй цахим худалдаа, хэрэглээ түлхэц өгсөн юм. Түүнчлэн энэ нь мөн Хятад улсын дотоодын асар том зах зээлийн нөөцийг харуулжээ. Хятадын Шуудангийн үндэсний газрын төсөөлснөөр, 2020 онд Хятад улсын буухиа шуудангийн илгээмжийн нийт тоо 80 тэрбумыг давах төлөвтэй байна.

Найруулагч: Б.Сүүлдээ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл