
Хятадын статистикийн үндэсний газраас энэ сарын 15-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл нэгдүгээр сард Хятадын оршин суугчдын хэрэглээний үнэ /CPI / 2018 оны мөн үеийнхээс 1.7 хувиар өсөж, өсөлт нь өнгөрсөн сараас 0.2 нэгжээр буурсан байна.
CPI-ыг бүрдүүлдэг найман төрлийн бараа, үйлчилгээний үнийн долоо нь өсөж, нэг нь буурсан байна. Нэгдүгээр сард хүнсний бүтээгдэхүүн, архи, тамхины үнэ 2018 оны мөн үеийнхээс 2 хувиар өсөж, CPI-г 0.61 нэгжээр өсгөсөн байна. Бусад долоон төрийн барааны үнэд боловсрол, соёл, зугаа цэнгээн, эм эмнэлэг, эрүүл мэнд, бусад бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэ тус тус 2.9, 2.7, 2.3 хувиар өсөж, орон сууц, хувцас засал, амьдралын хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тус бүр 2.1, 1.6, 1.5 хувиар өсөж, зам харилцаа, холбооны үнэ 1.3 хувиар буурсан байна.
