Энэ сарын 9-нд Астанагийн экспо шагнал гардуулах ёслол хийж, Хятадын павильон А төрлийн павильоны "Дэлхийн экспоны шагнал"-ын мөнгөн медаль авав. Хятад улс ийнхүү 2012 оны БНСУ-ын Ёо Су, 2015 оны Италийн Миланы дэлхийн экспогоос хойш дахин томоохон шагналын эзэн боллоо.
Хятадын павильон 115 улс орны павильон, олон улсын байгууллагын 22 павильон дундаас шалгарч, мөнгөн медаль авсан бол Герман улс алтан медаль хүртсэн юм.
Астанагийн экспо 6 дугаар сарын 10-нд нээгдсэнээс хойш, Хятадын павильон "Ирээдүйн эрчим хүч, ногоон торгоны зам" сэдвийн хүрээнд үзэсгэлэн, кино зэрэг баялаг агуулгатай арга хэмжээ зохиож, Хятадын эрчим хүчний хөгжил, ирээдүйн хөгжлийн хандлагыг бүх талаар харуулсан байна.
Хятадын павильон мөнгөн медаль авав
2017-09-10 20:11
Хятадын павильон мөнгөн медаль авав.
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
