solongonews
Манжуур боомтоор дамжин өнгөрсөн Хятад-Европын галт тэрэгний тоо 1100-ыг давав
2020-05-26 11:33
Хятад улсын хамгийн том эх газрын замын боомт болох Манжуур боомтоор дамжин өнгөрсөн Хятад-Европын галт тэрэгний тоо 1100-ыг давсан байна.

      Сурвалжлагч энэ сарын 23-нд Хяад улсын төмөр замын Харбинь Групп ХХК-ний Манжуур өртөөнөөс Хятад улсын хамгийн том эх газрын замын боомт болох Манжуур боомтын хилээр нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 1100 давсан нь өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар нэмэгдэв гэж мэдээллээ.

Хятад, Европын галт тэрэг хэвийн байдлаар тогтмол зорчиж байгаа нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын хугацаанд Хятад, Европ ба “Бүс ба зам” дагуух улс орнуудыг холбосон чухал тээврийн хэрэгсэл болж байна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Одоогийн байдлаар Манжуур боомтоор дамжин өнгөрдөг Хятад-Европын галт тэрэгний зам шугам 52 болсон бөгөөд гадагш гарч буй Хятад-Европын галт тэрэгний гол цэгүүд нь Хятад улсын 60 хотыг хамарч, мөн Европын 13 орны 28 хотод хүрч байдаг.

Хятад улсын хамгийн том эх газрынн боомтын хувьд Манжуур боомт нь “Бүс ба зам” гүүр холбоосын үүргэээ бүрэн гүйцэтгэж, Орос, Европын орнуудад хүрэх тээврийн зам шугамыг саадгүй нэвтрүүлсэн юм.  

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл