Хятадын өдрийн сонин байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал илгээж халуун баяр хүргэж, тус сонины бүх дарга ажилтан, гадаадын мэргэжилтнүүд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.
Ши Жиньпин баярын захидалдаа Хятадын өдрийн сонин нь өнгөрсөн 40 жилийн хугацаанд өөрийн давуу талыг ашиглан, Хятадын шинэчлэл, хөгжлийг идэвхтэй сурталчлах замаар Хятадын түүхийг ярих, Хятадын дуу хоолойг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв.
Ши Жиньпин "Хятадын өдрийн сонин нь хэвлэгдсэнийхээ 40 жилийн ойг шинэ эхлэл болгон авч, Хятад болон гадаад улс орнууд болон дэлхий ертөнцийг холбох үүрэг хариуцлагыг санаж, ерөнхий нөхцөл байдлыг ойлгож, гадаадад хандуулсан ярианы тогтолцоог шинэчилж, бүрэн чадамжтай хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулгын загварыг бүтээн байгуулна гэж найдаж байна. Өндөр чанартай баг бүрдүүлж, олон улсын хэмжээнд үзүүлэх нөлөөгөө тасралтгүй сайжруулж, Хятадын хөгжлийн философи, хөгжлийн замнал, хөгжлийн ололт амжилтыг танилцуулж, бодит, гурван хэмжилт, иж бүрэн Хятад улсыг илүү сайн харуулж, Хятад улс болон гадаад хоорондын харилцаа холбоог ахиулахад шинэ хувь нэмэр оруулна гэж найдаж байна".
Хятадын өдрийн сонин нь 1981 оны 06-р сарын 01-нд хэвлэл эхэлж, Бүгд Найрамдах Хятад АрдУлс байгуулагдсаны дараа дэлхийн хэмжээнд хэвлэгдсэн анхны үндэсний хэмжээний англи хэл дээрх өдөр тутмын сонин юм. 40 жилийн хөгжлөөр дамжин, даяаршил, олон хэлээр ярьдаг, бүрэн чадамжтай хэвлэл мэдээллийн харилцааны систем болон бүрэлджээ. Сонины тараалт нь 700 мянга орчим хувьд хүрч, бүрэн чадамжтай хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчдийн тоо 350 сая-г давсан байна.
