Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Сэтгэл судлалын дээд сургуулийн нээлтийн ёслол болон Сэтгэл судлалын шинжилгээний салбарын дээд хэмжээний форум Өвөр Монголын Багшийн Их Сургууль дээр боллоо.

Хятад улс их дээд сургуулийн “Хос тэргүүн”-ий байгууллын ажлыг дэмжиж байгаа энэ үед Өвөр Монголын Багшийн Их Сургууль Сэтгэл судлалын дээд сургууль байгуулж байгаа нь сэтгэл судлалын судалгаа шинжилгээний салбарт анхаарал хандуулж байгаа чухал нэгэн ажил бөгөөд сэтгэл судлалын судалгаа шинжилгээний салбарыг их дээд сургуулийн тэргүүний зэрэглэлийн, дотоод гадаадад сэтгэл судлал соёл шинжилгээний салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.
2011 онд Өвөр Монголын Багшийн Их Сургууль Сэтгэл судлалын доктор цол олгох эрхийг авч, бүрэн бүтэн тусгай мэргэжилтэн хүмүүжүүлэх системийг бүрдүүлж, улс болон ӨЗО-д сэтгэл судлалын 500 гаруй бакалавр, 460 гаруй магистр, доктор хүмүүжүүлсэн байна.
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Сэтгэл судлалын дээд сургууль нь Хятад улсын үндэстний цөөнхийн оронд байгуулагдсан анхны дээд сургууль юм.
Хятадын 28 сэтгэц зүйн нэгдүгээр зэрэглэлийн доктор цол олгох цэгийн нэг болсон тус сургуулийн энэхүү судалгаа шинжилгээний салбар нь Намын сурган хүмүүжлийн чиглэл, үндэстний төрийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлж, Хятад улс болон ӨЗО-ы хөгжил цэцэглэлттэй идэвхтэй зохицож, судалгаа шинжилгээний салбарын хөгжил, мэргэжилтнийг хөгжүүлэх сэтгэл судлалыг судлах чухал суурин болох болно.
