Хятад улс алсаас мэдрэгч 29 дүгээр хиймэл дагуулыг хөөргөв
2016-07-05 10:36
Хятад улс алсаас мэдрэгч 29 дүгээр хиймэл дагуулыг хөөргөв.
2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5 цаг 24 минутад Хятад улс Тай-Юанийн Дагуул хөөргөх төвөөс Чанжэн 4 дүгээр зөөгч пуужингаар алсаас мэдрэгч 29 дүгээр хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ. Алсаас мэдрэгч 29 дүгээр хиймэл дагуулыг шинжлэх ухааны туршилт, нутаг дэвсгэрийн эх баялгийн судалгаа, хөдөө аж ахуйн ургамал, гамшгаас сэргийлэх, гамшгийг буруулах зэрэг салбарт ашиглах болно.

Тус хиймэл дагуул болон зөөгч пуужинг Хятадын Сансрын шинжлэх ухааны корпорацийн Шанхайн сансар техникийн судалгааны хүрээлэн зохион бүтээжээ. Энэ нь Чанжэн цуврал зөөгч пуужингаар 219 дэх удаагаа дагуул хөөргөж байгаа явдал болно.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://www.sx.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
