ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга Ли Чян 06-р сарын 01, 02-ны өдрүүдэд Шанхай хотын нам засгийн төлөөлөгчдийн багийг дагуулан "Ардын жишээч” Дүгүймаад хүндэтгэл үзүүлэн уулзлаа.
ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын Хорооны эрхлэгч Шы Тайфэн хамт явав. Төлөөлөгчдийн баг авто машинаар 100 гаруй километр аялж, Хөххотоос Улаанцав хотын Дөрвөд хошуунд хүрч, "Ардын жишээч” улсын яруу алдрын цол хүртэгч Дүгүймаа гуайтай уулзсан байна. Ли Чян Дүгүймаа гуайд "Шанхай хотын нэр хүндэт хотын ард”-ын тэмдэг, гэрчилгээг гардуулжээ.
60-аад оны эхээр энэрэнгүй сайхан сэтгэлтэй Өвөр Монголын ард түмэн Шанхай зэрэг газраас ирсэн 3000 гаруй өнчин хүүхдийг хүлээн авч үрчлэн өсгөсөн. Тийнхүү цусан төрөл, бүс нутаг, үндэстний цар хүрээнээс давсан хүмүүний ертөнцийн их хайрын сайхан үлгэр, түүхийг бичиглэв.
Тухайн үед дөнгөж 19 настай байсан Дүгүймаа 28 нялх, бага насны хүүхдийг асарч, өсгөн хүмүүжүүлэх үүргийг санаачилга гарган хүлээн авч, хагас зууны чин сэтгэлийн хичээл зүтгэлээрээ их хайрт хязгааргүй гэдэг ёсыг тайлбарласан юм. Мөн улсын үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшилд чухал их хувь нэмэр оруулсан.
Хэдхэн хоногийн өмнө Шанхай хотын 15 дахь удаагийн сонгуулийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны 31-р хуралдаанаас Дүгүймаа гуайд "Шанхай хотын хүндэт хотын иргэн” гэх цолоор шагнах шийдвэр гаргажээ.
Ли Чян Дүгүймаа гуайтай зэрэгцэн сууж, дотно найрсаг яриа өрнүүлж, өдөр тутмын амьдрал, асрамжийн талаар асууж, "улсын хүүхэд”-ийг сэтгэл гарган асарч, өсгөн хүмүүжүүлсэн үйл явцыг анхааралтай нарийн сонслоо. Тэрээр Шанхай хотын намын хороо, хотын захиргаа болон хотын иргэдийн өмнөөс Өвөр Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрхэм дээд хүндэтгэл дэвшүүлж, аз жаргалтай, эрүүл эх, урт наслан даан жаргахыг хүсэн ерөөв.
Шанхай хотын нам засгийн төлөөлөгчид ”Ардын үлгэр жишээч” Дүгүймаа гуайтай уулзав
2021-06-04 17:33
Шанхай хотын нам засгийн төлөөлөгчдийн баг Өвөр Монголд зочлон ”Ардын үлгэр жишээч” Дүгүймаа гуайд хүндэтгэл үзүүлэн уулзлаа.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
