
8-нд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжинд эдийн засгийн байдлын тухай мэргэжилтэнд болон аж ахуйн нэгжийн эздийн уулзалтыг даргалан хуралдуулж, одоогийн эдийн засгийн байдал, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний талаар тэд нарын саналыг сонсон байна.
8-ны өдрийн хурал дээр эдийн засгийн салбарын хэдэн эрдэмтэн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эзэд эдийн засгийн эрхлэлт, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжил, техникийн шинэчлэл, ажлын байраар хангах байдлын талаар ярьсан байна. Ли Кэчян хэлэхдээ, энэ он гарснаас нааш, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжил хялбархан бус амжилт оллоо. Улсын дотоод гадаадын будлиантай байдал эдийн засгийн эрхлэлтэд шинэ дарамт болж, аж ахуйн нэгжид хүндрэл учруулсан байна. Итгэл зоригтойгоор олон талын идэвх чанарыг дайчлан ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг нарийн төсөвлөн эдийн засгийг зохистой орон зайд чансаатай хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Ли Кэччян хэлэхдээ, тогтвортой урагшлах ерөнхий хөг аясыг баримтлан хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, макро эдийн засгийн бодлогын үргэлж чанар тогтвортой чанарыг баталж, бодлогын зохицуулалтыг дээшлүүлэн оновчтой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.
