solongonews
Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаар зөвшилцөх, зохицуулах ажлын хурал боллоо
2018-03-23 20:54
Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаар зөвшилцөх, зохицуулах ажлын хурал боллоо

3-р сарын 22, 23-нд Шинэ Дели хотноо Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаар зөвшилцөх, зохицуулах ажлын механизмын XI хурал болов. Хятадын ГХЯ-ы Хилийн болон тэнгисийн асуудлыг хариуцсан газрын дарга И Шяньлян, Энэтхэгийн ГХЯ-ы Зүүн Азийн газрын дарга  Пранау Верма нар хурлыг даргалж, хоёр орны гадаад харилцаа, батлан хамгаалах  яамны төлөөлөгчид оролцсон байна. 
Хоёр тал сүүлийн үеийн хоёр орны  хилийн нутгийн байдлыг эргэн санаж, хилийн нутгийн хяналт, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх асуудлаар санал бодлоо солилцов. Бүтээлч байр суурийн дагуу хэлхээ  холбоогоо эрчимжүүлж, хилийн хамгаалалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, харилцан  итгэлцлийг ахиулан, хилийн заагтай холбоотой асуудлыг сайтар зохицуулж, хилийн  нутгийн энх тайван, амар амгалан байдлыг баталгаажуулж, хоёр орны харилцааны  эрүүл тогтвортой хөгжлийг таатай нөхцөлөөр хангана гэж Хятад, Энэтхэг хоёр тал  дахин нотолжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://tv.cctv.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл